|

Дархан-Уул аймгийн АН-ын даргад нэр дэвшигч П.Эрдэнэбатыг дүрмийн бус шийдвэрийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

 

АН-ын Дотоод сонгуулийн хорооноос Дархан-Уул аймгийн АН-ын хяналтын салбар хорооны 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 04 тоот тогтоолоор П.Эрдэнэбатыг "Улс төрийн болон намын сонгуульт албан тушаалд  4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй” байх шийтгэлтэй байх тул Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргажээ.

Энэхүү тогтоол нь АН-ын гишүүний хариуцлагын журмын 3.1.2 Шийтгэлийг дэс дараалан ногдуулах, /Өмнө нь ямар нэг шийтгэл байхгүй/ 3.10 Ардчилсан Намын гишүүн өөрт нь хариуцлага тооцох тухай шийдвэр гаргах хуралд биечлэн оролцох эрхтэй, /Шийтгэл ногдуулах талаар намын гишүүнд  мэдээлэл өгөөгүй/  заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Намын гишүүнд өөрт нь ч мэдэгдээгүй, тийм учир шалтгаан ч байхгүй байхад зориудаар ийм шийдвэр гаргасан нь АН-ын гишүүний сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан зохион байгуулалттай хийгдсэн үйлдэл болж байгаа юм.

Мөн Хан-Уул дүүргийн АН-ын даргад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэр ч  дүрмийн бус үйлдэл болжээ. Үүнээс үзэхэд АН-ын шинэчлэл нь  хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан, гишүүдийнхээ сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан, талцуулсан, нэр төдий үйл явц болж байна гэж жирийн гишүүд ихээхэн бухимдалтай байна.