Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь төрийн байгууллага иргэдтэй хобох гүүр болж ажилласаар ирсэн. 2015 оны эхний 10 сарын байдлаар 17 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж 900 гаруй иргд оролцож өөрсдийн дуу хоолойг төрд хүргэсэн байна.
"Иргэний танхим сонсож байна” Хэлэлцүүлэг яг одоо аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд өрнөж байна. Хэлэлцүүлэгт 80 гаруй иргэд оролцов. Аймгийн ЗДТГ-ын Нээлттэй утас 70371212 ирүүлсэн иргэдийн санал хүсэлт, гомдлын мөрөөр холбогдох хэлтэс агентлагийн дарга, удирдлагуудтай нүүр тулсан уулзалт хийж, тулгамдсан асуудлыг шийдэх нөхцлийг бүрдэж байгаа юм. Хэлэлцүүлэгийн үеэр явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ дутмаг байна,
Спорт цогцолборыг ашиглалтад оруулах, Ахмад настныг дэмжих, Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярьж байна. Одоогоор асуулт хариулт, санал явагдаж байна. Иргэдийн асуусан асуултад тэр дор нь холбогдох хэлтэс агентлагын удирдлагууд хариултыг өгч байгаа юм.