Нийслэлийн Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин " Иргэний танхим-Захиргааны байгууллага хэрхэн хамтарч ажиллах ” талаар жишээнд тулгуурлан тайлбарлав. "Шууд ардчилал иргэний оролцоо” сонгодог утгаараа хөгжсөн улсаар Швейцари, Швед улсыг нэрлэж болно.
Тус улсуудад төрийн байгууллага нь иргэдийнхээ дунд ажиллаж иргэдээр хэлэлцүүлж аливаа шийдвэр, хөрөнгө оруулалтуудыг хийдэг гэж байна. Харин манай улсад амьдралаас тасархай хууль дүрэм батлагдаж, иргэдэд хүрсэн нийгмийн үйлчилгээ дутмаг гэв. Харин сүүлийн жилүүдэд аймаг бүрт иргэний танхим байгуулагдаж төр, иргэн хоёрын холбох гүүртэй болсон.
Төрийн захиргааны байгууллагууд иргэдийг зөв ойлголт мэдээллээр хангах хэрэгтэй гэв. Иргэдийн санал сонсох гэдэг нь хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Харин " ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангаж” ажилласнаар төр-иргэн хоёрын хоорондын уялдаа холбоо сайжирна гэж Б. Баттүвшин хэлэв.
Төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний үр дүнг иргэд үнэлдэг. Энэ ч утгаараа төрийн байгууллага иргэдэд очиж үйлчлэх хэрэгтэй гэдгийг тус уулзалтаар хөндөн ярив.Иргэд аймаг сумын удирдлага хамтран хотын оршин суугчдын аж амьдралын асуудлыг оновчтой, шуурхай, үр ашигтай, тогтвортой шийдвэрлэдэг бүтээлч хамтын ажиллагааг бий болгох үүднээс "Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь " сургалт хийв.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим зохион байгуулж сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга, ахлах мэргэжилтэн, багийн ИНХ-ын дарга , Багийн Засаг дарга зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.