|

Дарханы замыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ

 
Дарханы замыг шинэчлэх ажлыг эхлүүлжээДархан-Уул аймаг Улаанбаатар хотыг холбосон нэгдүгээр зэргийн төв замыг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжийн Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах ажил эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгуулах судалгааны ажлууд хийгдэж байна. 

Инженерийн шугам сүлжээний судалгааг "Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, "ДДС”ТӨХК, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, "Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn