|

АНУ-ын Холбооны нөөцийн газар валютын бодлогоо чангатгах гэж байна

АНУ-ын Холбооны нөөцийн газар валютын бодлогоо чангатгах гэж байна

 

Саяхан АНУ-ын Холбооны нөөцийн газрын өндөр албан тушаалтан мөнгөний хүүг нэмэхээс гадна шинэ арга хэмжээ авч валютын бодлогоо чангатгах гэж байгаа тухай хэллээ.

Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкны захирал Уилъям К.Дадли саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө, хэрэв эдийн засаг таамагласанд хүрвэл Холбооны нөөцийн газар энэ онд хөрөнгийн өрөө багасгаж магадгүй байна гэжээ. Дадли нь АНУ-ын Холбооны нөөцийн газрын бодлого тогтоогчдын доторх байнгын санал оруулах эрхтэй гишүүн юм.

АНУ-ын Холбооны нөөцийн газар нь дэлхийд Америкийн бондын хамгийн том эзэмшигч нь юм. Түүний бондын хэмжээ нь 4 триллион 500 тэрбум ам.доллар юм. /Баатар орчуулав/