|

Энэ өдрийн зурхай /2017.04.21/

Энэ өдрийн зурхай /2017.04.21/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 25. Сугар гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй  
Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Гэнэтийн санамсаргүй уулзалтууд, холбоо тогтоох түргэн шийдвэр гаргах зэрэг үйл явдлууд болж болзошгүй. Түншүүдтэйгээ тун найрсаг харьцаатай байна. Энэ сайхан үеийг найз нөхөдтэйгөө харьцах, гэр бүлийн болон тэмдэглэлт баяр ёслол хийхэд ашигла.


ҮХЭР (4/20-5/20)

Хоосон мэдлэг, мэдээллийн өдөр. Хийхээр төлөвлөж байсан зүйлээ хийж амжуулахгүй нь бололтой. Эцэг эх тань таны гэрлэлтэд сэтгэл дундуур байгаагаа хэлж, үргэлж яншинэ. Харилцаа холбоогоо багасгаж, ганцаар байхыг хичээ. Аялалаар явбал асар их таашаал авна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Толгой өвдөж, даралт ихдэж магадгүй. Хүчээ төвлөрүүлэхэд төвөгтэй байх болно. Сэтгэл санаа болон бие махбодийн хэт ачаалалаас зайлсхий. Шаардлагатай эмээ гарын дор байлга. Гарагсын тохиол зугаа цэнгэлд тохирохгүй байна. Хамт олон ба явж байгаа газраа анхааралтай сонго, эс бол их тааламжгүй явдал гарч болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сөрөг болон ид шидийн үйлчлэлээс ангижрахад тохиромжтой өдөр болно. Өөрийгөө шидтэн хэмээх хүмүүстэй болгоомжтой харьцаж сонор сэрэмжээ бүү алд. Таны амьдрал бол зөвхөн таных гэдгийг мөн та амьдралынхаа бүрэн эрхэт эзэн гэдгийг санаж явахыг од эрхэс танд сануулж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Гэгээн дурсамжууд дүүрэн үлдээх хайр дурлалтай учирч болзошгүй. Та байдлыг бодитоор харж, энэ харьцаа хэрэгтэй эсэхийг мэд. Амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ. Хамтын уран бүтээлд таатай. Өнөөдар олон хүн тантай харилцахыг хүснэ.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр шинэ санаа шинэ төлөвлөгөө гаргах хэрэгтэй өдөр. Таныг амжилтад хүрэхэд хамт олон, найз нөхөд чинь туслах болно. Таатай гэнэтийн үйл явдлууд тохиолдох өдөр болно. Магадгүй хайрт тань гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй. Энэ нь таны таамаглах ч арга зүйл байх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Мэргэжил нэгт хүмүүс ба захирал даргатайгаа таагүй харилцаа үүсгэнэ. Хэруүл зөрчил гарч болзошгүй. Тэднийг ойпгохыг хичээж дарамт шахалт бүу үзүүл. Албан ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэ. Таны эрүүл мэнд үүнээс болж муудаж магадгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ найз нөхөдтэй болно. Үүнд анхаарах. Өөрийгөө өөр хүний байранд тавьж тэр хүний нүдээр хар. Энэ өдөр унацгүй гэдгийг ойлговол та өчүүхэн ч атугай зүйлд хүрэхийн тулд дээд зэргийн хүчээ дайчилна. Өөрийн хөрөнгө төдийгүй түншүүдийнхээ мөнгөнд та анхаарал болгоомжтой ханд.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр таныг ивээх тул ажил мэргэжилдээ амжилт гаргах магадлалтай. Тэвчээртэй байж, асуудлын мөн чанарыг ойлго. Хариуцлагатай, чармайлттай байвал бүх ажил үйлс бүтэмжтэй болно. Найз нөхрийн тусламж, цагаа олсон зөвлөгөө таны цаашдын амьдралыг өөрчилнө.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдрийн нөхцөл байдал, уулзалт яриа таны мартахыг хүсдэг, өнгөрснийг санагдуулна. Гэхдээ өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Урлагийнхан шалгаруулалт, тэмцээнд амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр найз нөхөд, үзэл санаа нийлсэн хүмүүс, янз бүрийн олон нийтийн байгууллага сонирхлын клубуудтай харьцаа сайжирч мэднэ. Нийтэч байдал, сэтгэл татах чадвар өссөнөөр та нөхөрсөг уулзалтын чухал хүн нь болж, сонирхолтой хүмүүстэй танилцана. Энэ өдөр та хамаг сайн тал, авьяасаа харуулж чадах болохоор янз бүрийн арга хамжээ зохио.


ЗАГАС (2/19-3/20)

Өр зээлээ төлөх өдөр. Хүний итгэлийг хэр бат бөх байгаагаар нь шалгана. Нийгэмд байр сууриа олдог гайхамшигт чанараа олонд харуулж чадна. Дурын санаачлага, алсын ялал, урт хугацааны ажил хэрэгт тааламжтай. Ямар ч үзэгдлийн далд утгыг та тайлж чадна.