|

Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн өвөрмөц кофенууд

Дэлхийн улс үндэстнүүдийн хамгийн өвөрмөц кофенууд

 

Өглөөг аяга кофегоор эхлүүлдэг мянга мянган хүмүүс дэлхий даяар амьдарч байна. Улс орон бүрт өөрсдийн гэсэн кофегоо бэлтгэдэг нууц жор байдаг аж. Жишээлбэл, дэлхийн нэг өнцөгт кофег нимбэгтэй хольж ууж байхад, нөгөө өнцөгт нь бяслаг, сармистай кофе ууж байна. 

Ингээд та бүхэндээ дэлхийн улс орнуудын хамгийн өвөрмөц кофенуудыг танилцуулъя.

ӨНДӨГТЭЙ КОФЕ (ВЬЕТНАМ)

 

Эхлээд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй хольж хутгаад, дараа нь вьетнамын хар, гашуун кофег бага багаар зөөлөн хийж өгдөг байна. Маш гоё зөөлөн амттай, тансаг үнэртэй болдог аж.

ЛАПЛАНД КОФЕ (ФИНЛАНД)

 

Аяганд эхлээд зүсэм "лапланд" бяслаг байршуулан, дараа нь зөвхөн кофе хийж өгнө. Энэхүү бяслагийг ихэвчлэн Финландад үхэр, ямааны сүүгээр үйлдвэрлэдэг байна.

ЛАТИН ЭКСПРЕССО (ИТАЛИ)

 

Италичууд нимбэгтэй экспрессонд маш дуртай байдаг. Тэдэнд бүр нимбэг идэх зан үйл байдаг гэнэ шүү. Зүсэм нимбэг идэхээсээ өмнө заавал халбагаар шүүсийг нь шахаж аягандаа үлдээдэг байна.

ЛАГРИМА (АРГЕНТИН)

 

Лагрима - энэ нь сүүтэй кофе юм. Жорын дагуу хөөсөрсөн сүүнд бага зэргийн кофе хийж өгдөг байна.

БОНБОН (ИСПАНИ)

 

Энэ нь өтгөрүүлсэн сүүтэй экспрессо юм байна.

ХАЛУУН НОГООТОЙ КОФЕ (МОРОККО)

 

Энэ нь үнэхээр хүчтэй бөгөөд анхилам үнэртэй кофе юм. Энэхүү кофены орцонд гүнжидийн үр, задь, хар перец ордог аж.

ЦАЙТАЙ КОФЕ (ХОНГ КОНГ)

 

Кофе, цайны холимогийг бэлтгэхэд: 4 уут хар цай, перец, өтгөрүүлсэн сүү, бага зэргийн кофе хэрэгтэй гэнэ.

ФРАППЕ (ГРЕК) 

 

Грекийн халуун өдөр танд фраппег заавал санал болгох болно. Энэхүү ундаанд зайрмаг, сүү, кофе, мөс ордог байна. Амны цангааг маш сайн тайлдаг гэнэ.

ФАРИСЕЙ (ГЕРМАН)

 

Ром дарс, кофены төгс зохицлыг энэхүү ундаанаас амтлах боломжтой.

ТОУБА (СЕНЕГАЛ)

 

Энэ нь энгийн л бутласан кофе юм. Юугаараа онцлогтой гэхээр кофены үрийг перецтэй хольдог байна.

ЗӨГИЙН БАЛ, САРМИСТАЙ КОФЕ (ТУРК)

 

Энэ кофег маш удаан хугацаанд, үе шаттайгаар бэлтгэдэг байна.

ЖҮРЖТЭЙ КОФЕ (ЯМАЙК)

 

Сайн чанарын Ром дарстай хар кофе юм. Үүнийг зүсэм жүржээр даруулан уудаг.

 

Эх сурвалж: Interesnoznat