Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах намуудын дотоод сунгаа маргааш албан ёсоор эхэлнэ. Тав хоногийн хугацаанд өрнөх Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг MAH, AH, МАХН гэсэн парламентад суудалтай гурван нам зохион байгуулах эрхтэй. Ингэхдээ намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагаараа дамжуулан нэр дэвшигчдээ тодруулах юм. Үүнтэй холбогдуулж, эрх баригч МАН энэ сарын 3-нд товлосон Бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар болжээ.
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай таамаг хэвлэлийн хуудаснаа явах болсон ч нэр нь гарсан эрхмүүд албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. Гэхдээ Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх боломжтой талаар МАН дотооддоо судалгаа хийсэн аж. Ирэх лхагва гаригт болох Бага хурлаар уг судалгааг үндэслэн нэр дэвшигчээ тодруулах бололтой.
Сонгуулийн дараагаас шинэчлэлийн давалгаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр яваа АН-ын хувьд энэ сарын 6-нд VIII Их хурлаа хийхээр товложээ. Нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн хамгийн олон горилогчтой тус намын Их хурлаасаа өмнө хийхээр төлөвлөсөн гол ажил нь энэ сарын 3-нд болох санал хураалт байх аж. Уг санал хураалтаар нэр дэвшихээ илэрхийлсэн эрхмүүдээс хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг Их хурал руугаа оруулж батламжилна гэсэн үг.
Парламентад нэг суудал авсныхаа хүчинд Үндсэн хуулийн шалгуурыг хангаж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй болсон МАХН-аас хэн гэгч эрхэм тодрох нь одоогоор тодорхойгүй байна. Намаа УИХ-д төлөөлөн сууж буй О.Баасанхүү Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлэхгүй бол Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг дэвшүүлэх хувилбар бий гэдгийг тодотгосон. Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Сүхбаатар "Н.Энхбаяр дарга эс бөгөөс эрэмбээрээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж" хэмээн ярьсан удаатай. Гэхдээ МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлж хэн нэр дэвших нь энэ сарын 2-7-нд өрнөх үйл явцаас тодорхой болох биз ээ. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй дээрх гурван нам нэр дэвшигчээ хэрхэн тодруулах дүрэмтэйг сонирхуулъя.
МАН
МАН-ын дүрмийн 16.1-д зааснаар "Намын удирдах дээд байгууллага нь Их хурал, төлөөллийн төв байгууллага нь Бага хурал байна” гэжээ. 310 гишүүнтэй Бага хурлын бүрэлдэхүүнийг УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга, намын хорооны дарга, орон тооны дэд даргаар сонгогдож, томилогдсон гишүүдийг оролцуулан нэр дэвшүүлж нууцаар санал хурааж сонгодог. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах эрх нь Бага хуралдаа хадгалагдаж буйг намын дүрэмдээ тодорхой тусгажээ. Өнгөрсөн хугацаанд орж гарсан хүмүүсийг эс тооцвол МАН-ын Бага хурлын 310 гишүүн 2013 оны арваннэгдүгээр сард шинэчилсэн бүрэлдэхүүнээрээ байгаа. Тэгэхээр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гол үйл явцыг Бага хурал нь дэнслэхээр байна. Гэхдээ МАН-ын хувьд бусдыгаа бодоход нэг гарт зангидагддаг, Удирдах зөвлөлөес гарсан шийдвэр нь Бага хурлаараа төдийлөн хувирдаггүй гэдгээрээ онцлоггой.
АН
Намын даргаа шинэчилж, үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулан Дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дээд байгууллага нь Их хуралдай. Харин төлөөллийн төв байгууллага нь Үндэсний бодлогын хороо. Намын хуучин дүрмээр Үндэсний бодлогын хороо (хуучин нэршил нь Үндэсний Бодлогын хороо) нь 228 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Харин үндсэн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр уг бүтэц нь томорч 380 гишүүнтэй болоод буй. Тус намын дүрэмд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах заалт мөн бий. Харин АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Үндэсний бодлогын хорооноос бус нийт гишүүдийн дунд сунгаа явуулж тодруулахаа илэрхийлээд байгаа юм. Тэгэхээр нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн нэр бүхий зургаан эрхэм сунгаандаа нэрээ бүртгүүлж, санал таслах эрхтэй 180 мянга гаруй гишүүнээсээ хамгийн өндөр хувиар гарч ирсэн нь Их хурал руу орох нь.
Тэдгээр зургаан эрхмийг байр сууриа илэрхийлсэн байдлаар жагваасал:
Н.АЛТАНХУЯГ: Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болохын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдлээ.
(2016.11.09 хэвлэлийн бага хурал)
Э.БАТ-ҮҮЛ: Сунгаагаар гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болно. Ийнхүү нэр дэвших гэж байгаа маань шалтгаантай. Тэр нь улс төрийн өнөөгийн тогтолцоог өөрчлөх юм.
(2017.3.29 Монголын мэдээ сонинд өгсөн ярилцлагаас)
Д.ДОРЛИГЖАВ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Нэлээд болсоны эцэст ийм шийдвэр гаргалаа. Намынхаа дотоод сонгуульд өрсөлдөнө.
(2017.4.7 хэвлэлийн бага хурал)
БААБАР: Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна. Би, та нараас булаагдсан итгэл найдвар, чиний амьдралаас булаагдсан баялгийг эргүүлж өгөхийн төлөө байна. Та нар дэмжвэл алдагдсан найдвар, булаагдсан баялгаа эргүүлэн авч чадна.
(2017.4.13 baabar.mn)
ДАРЬ.СҮХБААТАР : Монголын оюун ухаан, төр нийгмийн салбарын нэр бүхий хүмүүс намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргасан байсан. Би ардчилсан хувьсгалын анхны цуглааны үеийн зургаа тавьж байгаад, эрхэм нөхдийн тавьсан саналын доор нүүр номд, Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох юм гэдгээ илэрхийлсэн. (2017.4.20 Өдрийн сонинд өгсөн
Х.БАТТУЛГА: Нэр дэвшээсэй гэсэн хүлээлт ч байх шиг байна. Би нэрээ дэвшүүлэх саналаа одоогийн намынхаа удирдлагуудад албан ёсоор илэрхийлнэ. Намынхаа гишүүдээр шийдүүлнэ.
(2017.4.28 Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцпагаас)
Харин нэр дэвших тухайгаа албан ёсоор илэрхийлээгүй ч сунгаацд оролцох магадлал өвдөртэй нь Р.Амаржаргал, Л.Болд, П.Цагаан, Б.Жаргалсайхан нар юм.
МАХН
2011 оны нэгдүгэзр сарын 28-нд Онц их хурлаараа баталж, 2011 оны зургадугаар сарын 24-нд Дээд шүүхзд бүртгүүлсэн МАХН-ын дүрмээр Бага чуулганыг 205 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байдаг аж. Тус чуулган нь МАН, АН-ын адил УИХ-ын сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж бахлах, МАХН-аас УИХ-ын бсшон Ерөнхийлөгчийн сонгуульд гор дэвшүүлзк эрхтэй. Гэвч намын даргаасаа хамааралтай явж ирсэн МАХН-ын хувьд ирэх сонгуульд нэр дэвшигчээ тодруулах нь нэг хүнээс шууд хамаарах магадлал өндөртэй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг МАХН-ын даргын үзэмжээр тодруулсан нь ч үүнийг гэрчилнэ. Ялгаатай нь, МАХН-аас УИХ-д сонгогдсон О.Баасанхүү гишүүн сонгууль угтсан хувийн тоглолт бага багаар хийж эхэлсэн нь намын даргынхаа төлөвлөгөөг энэ удаад нураах магадлалыг өндөрсгөх болсон билээ.
MAH, АН, МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл явцыг онцлоход ийм байна. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд аль нэг намтай хамтарч буюу эвсэж нэр дэвшүүлсэн тохиоддолд тус бүрийн төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт намын дарга нар гарын үсэг зурж баталгаажуулах аж. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тав хоногийн хугацаанд намууд эсвэж оролцох эсэхээ шийдэх хэрэг. Нэгэнт хамтарч сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн тохиолдолд дангаараа болон бусад намтай хамтрах эрх нь хуулиар хязгаарлагдах юм. Гагцхүү нэр дэвшигч нас нөгчсөн эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нөхөн нэр дэвшүүлэх боломжтой ажээ. Ингэхдээ нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулиар тогтоосон журамд нийцсэн бол сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг нэн даруй бүртгэж энэ тухай нийтэд мэдээлэх юм байна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/