|

2016 оны өрнийн зурхай

Хонины орд (3.21-4.20)

Хонины ордны хувьд энэ жил хуучин ажилуудаа дуусгаж шинэ, сэтгэл хөдлөгсөн төслүүдийг эхлэх боломж олдоно. Та урьд өмнө ямар нэг шалтгаанаар хойшлуулж хийж чадахгүй байсан ажлуудаа энэ жил эхлэнэ. Дуртай ажлаа эхэлсэнээр шинэ түвшинд гарч албан тушаал ахина.

Та ижил ашиг сонирхолтой шинэ найз нөхөдтэй болж тэднийхээ ачаар амжилтанд хүрнэ. Мөн өөрийгөө бүрэн чөлөөлж хүссэн бүхнээ амархан олж авна.

Үхрийн орд (4.21-5.20)

Үхрийн ордныхыг хүнд ч гэсэн ашиг орлого ихтэй жил угтах нь. Өмнө нь хийж байсан ажилаа тууштай үргэлжлүүл, атаархуу хүмүүс, өрсөлдөгчид ихтэй байх нь, битгий бууж өгөөрэй. Илүү шаргуу ажиллаж бүхнийг ялан дийл. Гол нь хүмүүсийн ая эвийг олж өөртэйгээ хамтарч ажиллах найдвартай түншийг олж чадвал маш их ашиг орлого хүлээж байна.

Мөн та ойрын хэдэн жил төлөвлөсөн аялалдаа гарч, гайхамшигтай газруудыг үзнэ. Та аялалаасаа богц дүүрэн сайхан дурсамжаас гадна шинэлэг сайхан бизнес санаа олж ирэх нь. Та өөрийн нийгмийг байр сууриа илэрхийлэх гадна төрхөндөө ихээхэн өөрчлөлт хийх юм байна.

Ихрийн орд (05.21-06.21)

Ихрийн ордныхны хувьд энэ жил их хүнд цохилт болно. Бүгдийг шинээр эхлэх шаардлагатай болж ч магадгүй, ажлаа солихоос ч аргаггүй байдалд орж мэднэ. Таны орчин тойрон, найз нөхөд өөрчлөгдөж солигдоно. Таны амьдрал тэр чигээрээ гадна нөхцөл байдлаас хамаарна. Та тэдгээрт нөлөөлж чадахгүй нь. Тохиолдолж буй нөхцөл байдлыг амархан давах арга замыг хай.

Сэтгэлээр унах хэрэггүй 9,10 сард таныг хэд хэдэн шинэ боломжууд хүлээж байна. Аманд орж ирж буй шар тосыг түлхэхгүй байж чадвал орлогын хэмжээ чинь хэд дахин өснө. Бардам зан гаргалгүй өөрийгөө зөв удирдавал амжилтанд хүрэх магадлал байна.

Мэлхийн орд (06.22-07.22)

Мэлхийн ордныхон 2015 онд хийсэн ажлынхаа үр шимийг энэ онд амсах нь. Та хамтран ажиллаж байсан түншээсээ эсвэл захиалагчаасаа том санал хүлээн авах юм байна. Энэ хамтын ажиллагаанаас та маш их ашиг олно. Энэ онд гэхдээ бүх зүйл сайн байхгүй. Гэр бүл, хамаатан садны талаас үл ойлголцолтой учирна.

Таныг сонирхолтой аялалууд хүлээж байна. Та аялалаас шинэ танилууд, магадгүй танд хэрэг болох бизнес түнштэй болж буцаж ирэх нь. Мөн та харилцаа тасраад удсан танил, хуучин найзуудтайгаа буцаж холбоо тогтоосноор амьдрал тань баяр жаргалаар дүүрэн байх болно.

Арслангийн орд (07.23-08.20)

Арслангийн ордныхны хувьд энэ жил маш их ашиг орлогтой, сэтгэлд үлдэхүйц жил болно. Та өөрийн бүхий л авьяасаа ашиглаж чадах тийм сонирхолтой төсөл хүлээж байна. Танд энэ ажил маш их ашиг орлогыг авчирна. Хувь заяа тань сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна, та маш их аз жаргалтай байх болно, энэ жил уйдхааргүй жил болох нь.

Өөрийн хувийн бизнесийн шилдэг санааг бодож ол. Ямар нэг үйлчилгээ, консалтинг, үл хөдлөх хөрөнгөтэй ч холбоотой байж болно. Та өөрийгөө хүндэлдэг, бахархаж явдаг хүмүүсээр тойрон хүрээлэгдэх бололтой. Гол нь та хүмүүст талархаж тэдэнд ч гэсэн хүндэтгэлтэй ханд.

Охины орд (8.23-09.22)

Охины ордны хувьд энэ жил хүнд жил байх нь. Ажлаа авч үлдэхийн тулд илүү их ажиллахаас гадна байнга хүмүүсийн үл ойлголцолтой тулгарна. Ямар нэг асуудал тулгарч таныг гарах замгүй болгоно. Та магадгүй хэт их яадарсан эсвэл бусдын тулгах шаардлагаас хамаарч гарах гарцаа олохгүй байгаа ч байж магадгүй. Та битгий айгаарай, гарах гарцыг зоригтой хай.

Жилийн сүүлээр бүх асуудлууд шийдэгдэж амьдрал тань хэвийн байдалд орно. Агаар салхинд гарч спортоор хичээллэх хэрэгтэй.

Жинлүүрийн орд (09.23-10.22)

Жинлүүрийн ордны хувьд 2016 хөнгөн бөгөөд их таатай жил байх нь. Та болж буй бүх зүйлээс сэтгэлийн таашаал авна, боломж бүрийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна, амьдралынхаа шинэ утга учрыг олно. Мэргэжлийн хүрээнд алдар нэрийг олж, албан тушаал өснө. Ниймийг байр суурь тань шинэ түвшинд гарч ашиг орлого их олно.

Жилийн 2 дахь хагаст мөрөөдөл тань биелэх сонирхолтой аялалд гарах болно. Төлөвлөөгүй гэнэт аялалд явах нь танд олон шинэлэг зүйлсийг авчирна. 2016 онд олон шинэ хүмүүстэй танилцах ч таарч тохирох удаан хугацааны харилцаа үүсэхгүй бололтой.

Хилэнцийн орд (10.23-11.21)

Хилэнцийн ордны хувьд энэ жил урьдчилж таашгүй үйл явдалтай жил болох нь. Жилийг жижиг сажиг зүйлс хийж түүнээсээ их бага орлого олж өнгөрөөх байх. Та өөрөө үр дүнг нь сайн төсөөлөхгүйгээр ашигтай ашиггүй ажил руу царцаа адил үсэрч орох болно. Энэ нь таны амьдралдаа өөрчлөлт хийх гэсэн оролдлоготой холбоотой. Өөрийн тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухаан муутай хүмүүсийг хайр найргүй ашиглах оролдлого тань сайн зүйл авчирахгүй. Ашигч чанар тань нэр хүндэд чинь муугаар нөлөөлж болзошгүй.

Нумын орд (11.22-12.22)

Нумын ордныхон энэ жил амьдралынхаа гол зорилгыг олно. Та өөрийнхөө дур сонирхолтой ажлыг хийж хувь заяагаа дагна. Олон нийтийн үйл ажиллагаанд их оролцох шаардлагатай болох бөгөөд тэнд олон сонирхолтой хүмүүстэй танилцаж албан тушаал өснө. Өөрийн гэсэн бизнес нээвэл маш их амжилт авчирна, өндөр орлого олно.

Та үл хөдлөх хөрөнгийн асуудал эсвэл таны өмчид халдаж байгаа хүмүүстэй учраа олох шаардлага тулгарна. Энэ нь жилийн сүүлд шийдэгдэнэ, үр дүн нь таныг баярлуулахгүй ч сэтгэл ханамжтай үлдээнэ. Эргэн тойрныхонтой харилцах хандлага өөрчлөгдөнө.

Матрын орд (12.22-01.19)

Матрын ордныхны хувьд хүнд жил болох нь, танд яг тэсрэх бөмбөгтэй талбайд алхаж байгаа юм шиг санагдана. Та зорилгодоо хүрэхийн тулд буруу арга хэрэгсэл ашигладаг хүмүүстэй байнга зөрчилдөх болно. Эрсдэлтэй ажил, найдваргүй хүмүүст бүү хөрөнгө оруулаарай. Та эрсдэлээ зөв тооцвол энэ хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай, үгүй бол бөөн асуудал дагуулна. Таныг нүүрэн дээр чинь хэт магтах хүмүүст битгий итгээрэй. Та сурах эсвэл эмчилгээ хийлгэх зорилгоор гадаадад явах шаардлага гарна.

Бумбын орд (1.20-02.18)

Энэ жил их таатай жил байх болно, таатай боломжууд олон гарч ирнэ, та ч боломжийг алдахгүй үр дүнтэй ашиглана. Зөв хүнтэй зөв газраа танилцах нь таны орлогыг өсгөхөөс гадна албан тушаал ахихад тусална. Та хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлнэ, энэ нь таныг тэс ондоо түвшинд гаргаж магадгүй өөр улсад амьдрах боломж гарна. Гэхдээ танд атаархсан нэгэн хорлох гэж оролдож магадгүй тиймээс хэнд итгэх, үл итгэхээ сайн бодоорой. Итгэл найдвар даахгүй хүнийг ажилдаа бүү оролцуул.

Загасны орд (02.19-3.20)

Загасны ордныхон 2016 онд олон асуудалтай учирна. Таныг хэн нэгэн уруу татаж буруу замд оруулснаар бүх бурууг та үүрнэ. Бусдын сэтгэл санаа, сонирхолд тохируулж өөрийн төлөвлөгөөгөө байнга өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс та өөрийгөө бодож өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй, бусдын ятгалганд бүү авт.

Ямар ч шалтгаантай байсан 9-р сарын 2 дахь хагас хүртэл гадагшаа явах төлөвлөгөөгөө хойшлуул. Бусдад биелүүлж чадахгүй амлалтууд өгөх хэрэггүй шүү, хавханд орохтой адил юм болно. Зальтай бай.