Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг шүүн хуралдаж байгаатай холбогдуулан МАХН-ын гишүүд дэмжигчид Засгийн газрын 11 дүгээр байранд ирж эсэргүүцэл илэрхийлж байна.
Тус намын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн бүрэн боломжтой, энэ асуудалд СЕХ улстөржихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ "МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч гэдэг шаардлага тавьж байна. Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулах ёстой. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна” гэв.
МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж "Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хувьд маш чухал өдөр. Бид СЕХ-ны хуралд оролцож, хуралдааны үйл явцыг нээлттэй ажиглаж, шаардлагатай тохиолдолд байр сууриа илэрхийлье гэж ирсэн. Гэтэл хууль зөрчиж, хуралдааныг хаалттай явуулж, биднийг оруулахгүй байна. СЕХ-ны өөрийн тогтоолд ч хуралдааныг нээлттэй явуулахаар журамласан байгаа” гэсэн юм.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил хөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ-руу явж байсан гэсэн юм” гэсэн тайлбар мөн хийлээ.

Нэр дэвшихээр бичиг баримтаа өгсөн МАХН-ын дарга Н.Энхбаяр нь хуулийн дагуу нэр дэвшихэд эрх зүйн бүрэн чадамжтай байхад ЦЕГ, Хил хамгаалах байгууллага хуулиа баримтлахгүй тодорхойлолт гаргаж өгч байгааг МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъяан хэлж байв. Тэрбээр ийм нөхцөлд СЕХ-ны хуралдаан шударгаар шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээтэй байна гэсэн юм.
Харин СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөс товч тайлбар хийсэн бөгөөд "СЕХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Н.Энхбаяр СЕХ-ны хуралдаанд оролцож тайлбар хийсэн" гэсэн юм. Мөн хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэв.
Эсэргүүцэлтэй холбогдуулан СЕХ-ны байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.

Н.Туяа
MONTSMAE