|

Үлэг гүрвэлийг устгасан солир ”буруу газар”-т унажээ

Үлэг гүрвэлийг устгасан солир ”буруу газар”-т унажээ

 

Үлэг гүрвэлүүдийг мөхөхөд хүргэсэн солир Мексикийн буланд бус өөр газарт унасан бол ертөнцийн хувьсал өөр байж болох байсан тухай гаргалгааг эрдэмтэд хийжээ.

Мезозойн эриний үед унасан 15 километрийн хэмжээтэй солир нь гүехэн устай газарт унасан тул ус нь ширгэснээс болж гипсэн чулууны найрлагад байдаг хүхэр их хэмжээгээр агаарт ууршсан байна. Хорт хийгээр амьсгалсан нэг хэсэг үлэг гүрвэлүүд амь тавьсан бол үлдсэн нь дэлхийг бүрхсэн хүхэрт устөрөгчийн үүл нарыг халхалснаас болж хоол тэжээлгүй болж хорвоог орхисон гэсэн таамгийг гаргажээ.

Хэрвээ солир далайд юм уу, хүхэр багатай газарт унасан бол энэ дэлхийг өдгөө хэн эзэгнэж байх байсан бол гэсэн сонирхол татсан асуултын хариултыг өдгөө эрдэмтэд олохоор ажиллаж байгаа гэнэ.


Эх сурвалж www.wikimon.mn