Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль", Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэж Дархан сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаас "Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.
Зөвлөлийн даргаар Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, нарийн бичгийн даргаар Дархан сумын ЗДТГ-ын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болочимэг, гишүүдээр сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Юра, Ш.Энхмонгол, иргэний төлөөллөөр Б.Бэхбат, С.Отгонсүрэн, Б.Мөнхбат нар ажиллана.
Харин "Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсгийн даргаар сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Цэрэндаваа, гишүүдээр сумын ИТХ-ын төлөөлөгч хоёр хүн, иргэний төлөөллөөр гурван хүн ажиллахаар боллоо. "Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа төслүүдийг судлаж үзээд хэрэгжих газар орон, хэрэгцээ, үр дүнг нь зөв тооцож олгодог байх ёстой. Үүний тулд тус зөвлөлд ажиллах бүрэлдэхүүнийг сум орон нутгаа, тухайн аж ахуйн нэгж, иргэнээ сайн мэддэг хүнээ сонгож ажиллуулах хэрэгтэй байдаг. Энэ удаа шинэчлэгдэж байгаа бүрэлдэхүүн нь дээрх шалгуурт тэнцсэн хүмүүс сонгогдлоо гэж ойлгож байна” гэж сумын ЗДТГ-ын хөтөлбөр,төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болочимэг ярилаа.
Б.Норовсамбуу