-ОУВС-тай хөтөлбөр тохирсноос хойш ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр уналаа-
Монгол Улс ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад ердөө долоо хоног л өнгөрч байна. Ганцхан долоо хоног гэдэг богинохон хугацаа. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг арилгахад бол хүрэлцэхгүй ч үгүй тийм л ахархан цаг хугацаа. Гэхдээ энэ богино хугацаанд эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж эхэлжээ. Нэгд, олон улсын "Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "В- Тогтвортой” ангилалд нь хадгалахаар болсон байна.
Мөн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь дунд хугацаандаа Монгол Улсын Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж үзжээ. Энэ бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөл тавдугаар сарын 24-нд хуралдаж "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг дэмжсэний дараа болсон нэг сайн мэдээ. Мөн ОУВС-тай хөтөлбөр тохирохын өмнөх өдөр Төв банкны зарласан ханшаар нэг ам.доллар 2418 төгрөгтэй тэнцэж байлаа.
Харин өчигдрийн Монголбанкны зарласан ханшаар "ноён ногоон” номхорч нэг нь 2406 төгрөгтэй тэнцэж байна. "Найман шарга” дээр бол бүр 2395 төгрөг болж буурлаа. Өөрөөр хэлбэл, тонгочиж байсан ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр суларчээ. Энэ бол хэрэглээнийхээ ихэнх зүйлийг импортоор авдаг манай улсын хувьд хоёр дахь сайн мэдээ. Нэг ам.доллар бүрээс 20 төгрөг иргэдийн, бизнес эрхлэгчдийн халаасанд, бүр цаашилбал Монгол Улсдаа үлдэж байна гэсэн үг.
"Ноён ногоон” номхорч эхэллээ
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийтдээ 5.5 тэрбум ам.доллар Монголд орж ирнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг нэмбэл зургаан тэрбум ам.долларт хүрэх яриа ч байгаа. Энэ мөнгөнөөс 434.3 сая ам.долларыг нь ОУВС өөрийн нөөцөөс монголчуудад олгох юм. Тэгвэл үүний эхлэл болсон 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд орж ирсэн нь ам.долларын ханш сулрах үндсэн нөхцөл болжээ.
Шуудхан хэлэхэд, валютын ханш буурч байгаа нь Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний үр дүн. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн үр дүнд ихээхэн өөрчлөлт гарна гэж тооцоолоод байгаа юм. Тухайлбал, үнийн тогтвортой байдал хангагдах, валютын нөөц нэмэгдэн дөрвөн тэрбум ам.доллар орчимд хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болохоор хүлээгдэж байгаа. Дотооддоо төсвийн сахилга батыг чанд мөрдөхөөр болж байгаагаас гадна Монгол Улсад итгэх итгэл гадаад орчинд нэмэгдэж байгаа нь хамгийн чухал юм.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр гадаад зах зээлд бонд босгож зээлийн дарамтаас түр ч болтугай гарах хувилбарыг өмнө нь сонгосон ч бүтээгүй. Бүр хоёр удаа оролдоод бүтээгүйг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцолсон. Энэ нь Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагч улс орон, банк санхүүгийн байгууллагууд итгэхээ больчихсон байсны илэрхийлэл. Харин одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улсад итгэх итгэл сэргэж байна.
Манай улсыг энэхүү хөтөлбөрт хамруулахыг санал нэгтэйгээр баталсан ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд багтдаг АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг 24 улс, бүр цаашилбал тус сангийн гишүүн 181 орон Монголд итгэж болох юм байна гэсэн ойлголттой боллоо. Аливаа бизнес, хөрөнгө оруулалт харилцан итгэлцэл дээр суурилдаг учраас бусдын итгэлийг хүлээх нь хамгийн чухал юм. Харин одоо тэр их итгэл найдварыг даах л үдлээ.
"Ноён ногоон” номхорч эхэллээОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсаны ач холбогдол, ирээдүйд гарах үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН (Сангийн сайд)
-Хөтөлбөрийн гол зорилго нь эдийн засгийг сайжруулах, сэргээх, төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн. Уг хөтөлбөрийн зорилтуудад нийцсэн төсвийн тодотгол УИХ-аар батглагдсан. Засгийн газар, Монголбанк хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсноос хойш Хөгжлийн банкны бондыг шийдвэрлэж, зээлжих зэрэглээл Цаа1 тогтвортой болон сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг уналтаас өсөлт рүү шилжиж, эдийн засагт ногоон гэрэл ассан гэсэн үг.
"Ноён ногоон” номхорч эхэллээЧ.ХҮРЭЛБААТАР (УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга)
-АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр ОУВС-гийн Монголтой хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан. Тэд Монголд, одоогийн төр засагт итгэж байна. Монголын эдийн засаг тогтворжиж эхлэх нь тодорхой болсон. Төгрөгийн ханш яах вэ, дахиад унах уу, ам.долларын ханш яах бол гэдэг асуултыг олон хүн надад тавьдаг. Одоо төгрөгийн ханш унахгүй, харин ч чангарна, манай улсын валютын нөөц нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалт гэсэн хоёрхон үгний ард мянга мянган ажлын байр байдаг юм.
ОУВС-гаас орж ирж байгаа мөнгөний гол зорилго нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Тэр хэмжээгээр төгрөгийн ханш тогтворжино. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирна. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх бүх үүд хаалга нээгдэх юм. Хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдэнэ гэсэн үг. Хамгийн гол нь "Урьд өмнө нь Монголын эдийн засагт явагдаж байсан буруу бодлого зогссон. Та бүхэн одоо бидэнд итгэж болно” гэсэн мессэжийг хөрөнгө оруулагчдад хүргэж байна.
Б.НЯМАА (Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга)
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар манай улсад бага хүүтэй төсөл, хөтөлбөрийн зээлүүд орж ирж байгаа учраас эдийн засагт үр дүнгээ өгнө. Энэ хөтөлбөрийг дагаад хэрэгжүүлж байгаа төслүүд, олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөх маш чухал үзүүлэлт болох юм. Монгол Улс гаднынханд нэр хүндээ алдсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өмнө "Хууль эрхзүйн орчин нь тогтворгүй, хөрөнгө оруулагчид итгэл алдарсан” гэсэн дүгнэлттэй байсан.
Энэ бүхнийг засч залруулахад ОУВС батлан дааж байна гэсэн үг. Хөтөлбөрийн эцэст тодорхой хэмжээний эдийн засгийн үр дагаврууд гарна. Одоогийн бидний тооцоолж буйгаар эдийн засаг 6-8 хувийн тогтвортой өсөлттэй байна. Валютын нөөц дөрөв орчим тэрбум ам.долларын хэмжээнд хүрнэ. Мөн инфляц дундаж төвшинд буюу зургаан хувь орчимд хэлбэлзэнэ гэж үзэж байна. Түүнчлэн макро эдийн засгийн тэнцвэр маш сайн хангагдана. Үүний дүнд урт хугацааны өсөлт бий болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа бүх макро эдийн засгийн тогтворгүй байдал арилна гэж тооцоолж байгаа.
"Ноён ногоон” номхорч эхэллээ НЭЙЛ САКЕР (ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч)
-Хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой Монгол Улс бүс нутгийн бусад орнуудаас дэмжлэг авч чадсан нь уг хөтөлбөр батлагдахад чухал үүрэгтэй байлаа. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орно. Хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаа тэрбум гаруй ам.долларын санхүүжилт юм. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр ДНБ-тэй харьцуулахад хамгийн томдоо орж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход оршиж байгаа. Монгол Улсын цаашдын ирээдүйн талаар бид өөдрөг бодолтой байгаа. Асар их баялагтай, эдийн засгаа солонгоруулах бусад нөөц байгаа учраас Засгийн газартай тохиролцсон энэ хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбоотой ОУВС-гаас хийсэн томоохон тайлан байгаа. Удахгүй ОУВС-гийн вэб хуудаст тавигдана. Улс орон бүр өөр өөрсдийн онцлогоор хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.
Монгол Улс маш том зорилт дэвшүүлсэн ч хэрэгжүүлэх боломжтой. Сангийн яам, Монголбанкны зүгээс хүнд боловч зоримог шийдвэр гаргаад явна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдал 17 хувьтай байсныг бууруулсан.
эх сурвалж: Eagle.mn
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын
2024/09/20 -
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн холбоотой хүмүүсийг
2024/09/20 -
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега
2024/09/18 -
Ирэх онд Нарантуул захын дөрвөн замын уулзварын
2024/09/16 -
Газрын тос боловсруулах үйлдвэр бол Хамтарсан
2024/09/14 -
Голомт банк бизнес эрхлэгчдэд зориулсан
2024/09/14 -
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос
2024/09/13 -
ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал
2024/09/12 -
Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
2024/09/12 -
Н.Учрал: ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ
2024/09/12 -
Америкчууд өнгөт арьст эмэгтэйгээр удирдуулахад
2024/09/12 -
Бизнес эрхлэгч иргэн та Голомт банкны ПОС-оор
2024/09/11 -
RAIN-ийн тоглолтын тасалбар авахад 50% буцаан
2024/09/09 -
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүй
2024/09/09 -
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн
2024/09/09 -
15 настай хүү барилга дээр ажиллаж байгаад, амиа
2024/09/09 -
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд
2024/09/06 -
“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан
2024/09/05 -
“ОНЦГОЙ ҮНЭЛГЭЭ” ХХК нь дараах үйлчилгээ үзүүлж
2024/09/04 -
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы баг Баян-Өлгий
2024/09/04 -
Малчдын хүүхдүүд багийн бага сургуульд суралцана
2024/09/02 -
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт
2024/08/29 -
Монголд анх удаа дата, хиймэл оюун ухаан
2024/08/28 -
"Телеграм"-ын босс Дуров Францад баривчлагджээ
2024/08/27 -
Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн
2024/08/27 -
“Цусны даралтын эсрэг аян” Монгол Улсын 21 аймагт
2024/08/23 -
Голомт банкны "Лизингийн төв" нээгдлээ
2024/08/22 -
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
2024/08/21 -
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024” Хэнтий
2024/08/19 -
ЦЕГ: “7-14 хоногт захиалсан бараа таны гар дээр
2024/08/17 -
Digi Pay ашиглаад дэлхийн од Dua Lipa-гийн
2024/08/16 -
Digi Pay ашиглаад дэлхийн од Dua Lipa-гийн
2024/08/16 -
Дархан хот 114 хогийн цэгт мэдрэгч байрлуулжээ
2024/08/14 -
Ирээдүйн амжилтын хаалгыг нээх ХААН Банкны
2024/08/14 -
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан хэргийг
2024/08/14 -
Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг загвар аймаг болгох
2024/08/14 -
Голомт банк: “Өвөр Монголын банк”-тай хамтын
2024/08/09 -
Цусны даралт ихсэлтийн тухай таны мэдэх ёстой
2024/08/08 -
Монгол Улсад Олон улсын төлбөрийн картын
2024/08/08 -
Зураач А.Чадраабалын “Infinite Source” үзэсгэлэн
2024/08/07 -
Райан Кроузер олимпын гурван алтан медальтай
2024/08/07 -
Зураач А.Чадраабалын “Infinite Source” үзэсгэлэн
2024/08/06 -
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2024”
2024/08/01 -
ЦЕГ: Гадаадын иргэдийг дээрэмдсэн хэргийг шалгаж
2024/08/01 -
Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо
2024/07/31 -
Дарханд 25 тарвага нутагшуулжээ
2024/07/29 -
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024” Дорнод
2024/07/29 -
Харилцан айлчлалаар тохиролцсон төслүүдийг бодит
2024/07/28 -
Хятад улсад зорчихдоо UnionPay аппликэйшнд Голомт
2024/07/28 -
Голомт банкны Гүйцэтгэх захирлаар А.Одонбаатар
2024/07/25 -
Хогны саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна
2024/07/23 -
Химийн хорт бодис хадгалсан “Би Ай Эм” ХХК-д
2024/07/23 -
УИХ -ын гишүүний сарын цалин 3.9 сая төгрөг
2024/07/22 -
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 3.2-8.9
2024/07/22 -
Зургаан аймаг ой хээрийн гал түймрийн эрсдэлтэй
2024/07/18 -
Дональд Трампын амь насанд халдахыг завдсан
2024/07/15 -
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2024/07/10 -
ХААН Банк Монгол Улсаас анх удаа Нийгмийн бондын
2024/07/09 -
CFI.CO awards-аас Голомт банкийг Монгол Улсын
2024/07/09 -
Digi Pay-ээр төлбөр тооцоогоо хийгээд 5 хувийн
2024/07/09 -
ХААН Банк бичил болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр
2024/07/08 -
“Хархул хааны балгас” нь Хархориноос ч том хот
2024/07/08 -
Digi Pay аппликэйшний урамшуулалт аяны эзэд
2024/07/05 -
Хөгжлийн асар их боломжийг олж харлаа
2024/07/04 -
Б.Баттүшиг: “Парис-2024” олимпын наадмын үеэр
2024/07/03 -
ХААН Банк комплаенсийн програмаа шинэчиллээ
2024/07/02 -
Голомт банкны “Гөү Тү Маркет” салбар үүд хаалгаа
2024/06/27 -
Буруу ишилсэн сүх шиг зөрүүд хүнтэй хэд хоног
2024/06/27 -
Форекс гэж юу вэ? Чөлөөт солилцоотой олон улсын
2024/06/25 -
Картаа уншуулаад Парисын олимпын мерч бэлгэнд
2024/06/25 -
Голомт банк “NM Tower”-т шинэ салбараа нээлээ
2024/06/25 -
Голомт банкны картаар Shangri-La Centre, Central
2024/06/23 -
АН-ын Үндэсний жигүүр: Жагсаалтад багтсан нэр
2024/06/23 -
Анхаар: Таны хүүхэд “том хүний юм” үзэж байгаа юм
2024/06/21 -
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Эрдэнэт чиглэлийн замд
2024/06/21 -
"Байгаль хамгаалал-2024" нэгдсэн арга хэмжээг
2024/06/21 -
Голомт банк ЭМЯ-тай хамтран ажиллаж, “ЭМЧ” карт
2024/06/17 -
"Малын сэг зэмийн 94.18 хувийг устгаад байна"
2024/06/14 -
Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон
2024/06/12 -
Хүн ам нь хурдацтай буурч буй улс орнууд
2024/06/11 -
Голомт банк ЭМЯ-тай хамтран ажиллаж, “ЭМЧ” карт
2024/06/07 -
Өмнөговь Ёлын аманд сарлагын баяр болно
2024/06/06 -
ХААН Банк шинэ дижитал салбартаа харилцагчдадаа
2024/06/06 -
Сайншандад усархаг борооны улмаас 4 байшин, 4 гэр
2024/06/06 -
“Infosys Finacle Innovation Awards”-аас SOCIALPAY
2024/06/06 -
INTERNATIONAL AWARDS 2024
2024/06/05 -
Олон улсын 12 төрлийн цахим хэтэвчээр Монголд
2024/06/05 -
Зээлийн мэдээллийн санд зургаадугаар сарын 6-нд
2024/06/04 -
Digi Pay- Шимтгэлгүй, хялбар, урамшуулалтай
2024/06/04 -
Галт уулын лав хот руу урсаж, 3800 иргэнийг
2024/06/03 -
104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ
2024/06/03 -
104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ
2024/06/03 -
Эрээн боомтоор нэвтэрсэн Хятад-Европын ачааны
2024/06/03 -
Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний
2024/05/31 -
ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн
2024/05/31 -
Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын
2024/05/31 -
С.Баярцогт, Б.Хурц нарын шүүх хурлыг сарниулцах
2024/05/30 -
Амрагууд ба туслахууд
2024/05/30 -
Амрагууд ба туслахууд
2024/05/30 -
“ХААН Банкны ой”-д 40,000 мод ургаж байна
2024/05/28
-
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Зарим шүүгчийн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авч
2019/07/01 -
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
У. Хүрэлсүхийг харсаар байгаад “бухын доодхыг
2019/04/04 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
“Хилийн цагдаа” гэх ярианы цаана Талын мэлтэсийн
2016/11/30 -
Аюулгүйн зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх аймаар
2019/04/05 -
Молги үмэхүүлсэн Дарханы зам
2019/11/11 -
Монгол хүн язгуураасаа хулгайч биш ээ...
2019/04/04 -
ТРАМП ОХУ-ТАЙ “ХУЙВАЛДСАН” ТУХАЙ МЮЛЛЕРИЙН ИЛТГЭЛ
2019/04/22
-
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
М.Оюунчимэг: Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд
2016/06/06 -
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Лимон гарын тосноос илүү үр дүнтэй
2016/02/26 -
Төрөөс төрсөн тэрбумтан Д.Дорлигжавын үнэн дүр
2019/01/11 -
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018/12/11 -
Мангасууд Хууль Ёсыг Уландаа Гишгэхээр Улайрч
2016/03/24 -
“Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр
2016/03/23 -
Төрийн албан тушаалтнууд шат шатандаа шонхорын
2019/09/06