|

Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.  

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, сэрүүсч өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.