ОХУ-д 2017 оны "Дэлхийн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны "Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус зохиогдоно. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, дараах журмыг баталсан тул монгол иргэд ОХУ-д зорчихдоо мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:
1. 2017 оны "Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны зургадугаар сарын 1-нээс долдугаар сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх,
2. 2018 оны "Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны тавдугаар сарын 25-наас долдугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлнэ.
ГХЯ-ны КОНСУЛЫН ГАЗАР