|

Обама Афганистанаас таван мянган цэргийг гаргана

Обама Афганистанаас таван мянган цэргийг гаргана

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама 2016 онд Афганистанаас таван мянган цэргийг гаргахаар төлөвлөжээ.

Тэрбээр өөрийн суудлыг орхихын өмнө Америк цэргүүдийг эх нутагт нь буцаах болсон тухай АНУ-ын албаны хүн мэдээллээ.

Армийн генерал Мартин Демпсий найман сард АНУ-ын арми олон улсын террорист бүлгүүд болох Лалын улс болон Аль Кайда бүлгийн эсрэг байлдаж буй талаар хэлсэн.

Гэвч Обамагийн эцсийн шийдвэр хараахан гараагүй бөгөөд тэрбээр уг төлөвлөгөөг саяхны Кундуз хотыг бөмбөгдсөн хэргээс өмнөхөн гаргасан байсан ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn