Балтийн тэнгисийн олон улсын эзэмшлийн хэсэгт ОХУ-ын Су 27 сөнөөгч онгоц АНУ-ын RC-135 сөнөөгч онгоцтой тулгарч байлдах шахжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ талаар мэдээллээ. Оросын талын өгч буй мэдээллээс үзвэл, Балтийн тэнгисийн цэргийн флотын Су 27 сөнөөгч онгоц олон улсын эзэмшлийн бүсэд эргүүлээр нисч явтал АНУ-ын RC-135 тагнуулын онгоц гэнэт гарч ирсэн гэнэ. Улмаар урдуур нь хэрж, хонйноос дагах, ойртохыг оролдох зэргээр илт өдөөн хатгасан үйлдэл хийж эхэлжээ. Улмаар 10 орчим минутын дараа уг бүсэд дахин нэг RC-135 гарч ирээд өмнөхтэй ижил өдөөн хатгалгыг хийсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнууд өнгөрсөн долоо хоногт Балтийн тэнгист 15-аас дээш удаагийн нислэгийг тагнуулын зорилгоор үйлдсэн байна. Тэд өндөрт гарч, ОХУ-ын хилд аль болох ойрхон нисч байсан ажээ.