|

​Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Ван Су, Ц.Оюунгэрэл нарт хариуцлага тооцох хэрэгтэй

​Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Ван Су, Ц.Оюунгэрэл нарт хариуцлага тооцох хэрэгтэй

 

Монголын цагдаа хүчний байгууллага нэр дэвшигч С.Ганбаатарын асуудал дээр түүхэнд байгаагүйгээрээ шуурхай ажиллаж түүнийг гадаадын иргэнээс мөнгө авсан болохыг тогтоожээ. Гэтэл эзэн холбогдогч, гэрчлэх гэрч нь тов тодорхой төрийн албыг үнэлэн зарсан байж болзошгүй гэх 60 тэрбумын бичлэг дээр хачирхалтай нь тэд таг чиг. Хууль хүчний байгууллага үнэхээр л шударга ажилладаг аваас ялгаагүй л тогтоож шалгах, нийгэмд үнэн зөвөөр нь мэдээлэх учиртай хэргүүдийн нэг нь 60 тэрбумын бичлэг тойрсон асуудал.


Цахим сүлжээнд учир мэдэх хүмүүсийн бичиж байгаачлан С.Ганбаатарыг хорлох ажиллагааг зохион байгуулагч нь 60 тэрбумын бичлэгийг илчилсэн гэх Доржзодовыг гэртээ орогнуулж буй УИХ-ын гишүүн С.Оюунгэрэл  байж болзошгүй гэнэ.  Тэрбээр С.Ганбаатарын найзаар дамжуулан түүн рүү Ван Су гэх солонгос эрийг илгээсэн агаад ингэхдээ тагнуулын ажилтан хамт явуулж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан бололтой юм.  

Мэдээж зорилго нь чадвал С.Ганбаатарыг нэр дэвшигчээс татуулах, эс чадвал рейтингийг нь тодорхой хэмжээгээр унагаах.  Товчхондоо, энэ сонгуулийг хамаг л муу, муухайгаар харлуулж буй Женко Х.Баттулгын пиарын баг уг бичлэгийг сошиал сүлжээнд анхлан цацаж, асуудлыг дэврээх гэж мэрийж байгаа зэргээс энэ бүхэн тодорхой анзаарагдана.

Шуугиан тариад буй 50 сая вонын асуудлыг, "Нэр дэвшигч С.Ганбаатар дээр зохион байгуулалттайгаар гүйцэтгэх ажиллагаа явуулж,  Монгол Улсын төрийн тэргүүний сонгуульд хууль зөрчин хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон байна” гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ.  Энэ дагуу Монгол улсын дотоод хэрэгт оролцож төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Солонгосын иргэнд хуулийн хариуцлага зайлшгүй үүрүүлэх ёстой болж таарах нь.  Ингэхдээ Монгол төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар хариуцлагад татах ёстой гэдгийг ч сануулж байна.

Энэ бол байдаг л нэг авилгын хэрэг биш, онц ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэг юм. Мөн уг Солонгос иргэний гэмт үйлдэлд хамтран оролцож, зохион байгуулалттайгаар төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хардагдаж буй Ц.Оюунгэрэл, Х.Баттулга нарт  ч хариуцлага тооцох ёстой.  Учир нь сонгууль бол бүх ард түмний төрийн эрхээ барьж буй хамгийн дээд эрх юм. Энэ эрхэнд хэн ч халдаж , тэр тусмаа хууль бусаар төрийн эрхийг авч болохгүй. Гэтэл гадаадын иргэд, түүгээр халхавч хийсэн манай зарим нэг увайгүй улстөрчид бидний энэ эрх рүү халдаад эхэлсэн болох нь Ван Су нарын үйлдлээс тодорхой харагдаж байна.

Эцэст нь хэлэхэд, С.Ганбаатарыг мөнгө авсан гэдгийг шуурхай илрүүлсэн шигээ, монгол төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн Ван Су болон түүний захиалагч нарыг цагдаагийн байгууллага нэн даруй илрүүлэн хуулийн хариуцлага тооцон, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах шударга үнэнд нийцнэ. Эс тэгвээс С.Ганбаатарыг унагаах гэсэн МАНАН бүлэглэлийн хуйвалдаан байсан болох нь ойлгогдоно.


Х.Онон

Эх сурвалж:www.zuv.mn