Дархан-Уул аймгийн хэмжээнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 538 гэмт хэрэг гарч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 478 буюу 89 хувь нь аймгийн төвд, 36 буюу 6,6 хувь нь Шарын гол, 5 буюу0,9 хувь нь Орхон, 19 буюу 3,5 хувь нь Хонгор суманд тус тус гарчээ.
Хэргийг ангиллаар нь авч үзвэл хөнгөн хэрэг 222 буюу 41,2 хувийг, хүндэвтэр хэрэг 255 буюу47,5 хувийг, хүнд хэрэг 42 буюу 7,8 хувийг, онц хүнд хэрэг 19 буюу 3,5 хувийг эзлэж байна.
Хэргийн төрлөөр нь авч үзвэл: хүнийг санаатай алах гэмт хэрэг 6 буюу 1,1 хувь, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг 154 буюу 28,6 хувь, хүчингийн гэмт хэрэг 3 буюу 0,5 хувь, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 138 буюу 25,6 хувь, бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 6 буюу1,1 хувь, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 25 буюу 4,6 хувь, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг 57 буюу 10,5 хувь, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг 26 буюу 4,8 хувь,танхайрах гэмт хэрэг 37 буюу 6,8 хувь, хөдөлмөр хамгаалал болон аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг 4 буюу 0,7 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 4 буюу 0,7 хувь,тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэрэг 37 буюу 6,8 хувь, прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэг 3 буюу 0,5 хувь, бусад төрлийн гэмт хэргүүд 38 буюу 7,0 хувийг тус тус эзлэж байна.
Нийт гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал 190-р буюу 26 хувиар буурсан, хөнгөн гэмт хэрэг 49 буюу 9,1 хувиар, хүндэвтэр хэрэг 128 буюу 23,7 хувиар, хүнд хэрэг 13 буюу 2,4 хувиар тус тус буурсан боловч онц хүнд гэмт хэргийн тоо буураагүй байна.
Хэргийн шийдвэрлэлтээр нь судлахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан538 хэргийн 109 хэрэгт прокурор яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлснээс 48 буюу 44 хувьд хорих ялыг биечлэн эдлүүлэхээр, 56 буюу 51,3 хувьд нь хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.
Аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлахад 141 буюу 38,7 хувь нь согтуугаар үйлдэгдсэн, 286 буюу 53 хувь нь ажилгүй иргэд үйлдсэн байхаас гадна гэр бүлийн хүчирхийллийн улмаас 34 гэмт хэрэг гарсан нь нийт хэргийн 6,6 хувийг эзлэж байх тул гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээ авч байгаа ажээ.