|

​ Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжсэн төслүүд санхүүжилтээ авсаар байна

​ Нийгмийн бодлогын чиглэлээр хэрэгжсэн төслүүд санхүүжилтээ авсаар байна

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой "ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2016” зөвлөгөөнийг өнгөрсөн онд амжилттай зохион явуулсан. Энэ хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас нийгмийн салбарын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 63 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 80.7 сая төгрөгийн 25 төслийг дэмжиж батламжийг нь гардуулан өгсөн. Энэхүү төсөл хөтөлбөрт Дархан-Уул аймаг дахь "Өег- Дархан” Ширээний теннисний клуб оролцож 4 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Улсдаа анх удаа хэрэгжүүлсэн энэхүү төсөл хөтөлбөрт оролцож санхүүжилт авсан "Өег- Дархан” Ширээний теннисний клуб нь 2008 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 50 суралцагчийг хамруулан үйл ажиллагаа явуулж байна. Хөдөлгөөний дутагдалтай тэмцэж эрүүл зөв хэвшилд бүхий л насныхныг хамруулах, ширээний теннисний спортыг хөгжүүлэх гол зорилготой хэрэгжсэн тус төслийн хүрээнд нийт 4 сая төгрөгийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэлтэй болсон байна. Ширээний теннис бол зургаан настай балчраас 60 настан ч тоглож болох сонгомол спорт билээ. Тиймээс энэхүү спортыг хөгжүүлж эрүүл чийрэг хувь хүмүүсийг Дархан-Уул аймагт бэлтгэж эхэллээ.