Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс эрхлэн "Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн холбогдох заалт, аймгийн Гэмт Хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журмын заалтуудыг үндэслэж 2015 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагатай оролцсон хүмүүсийг урамшуулж шагнав.
Аймгийн Цагдаагийн газрын ажилтан Д.Гэрэлмаа, Д.Мөнхтуяа, Ө.Амарсанаа, Н.Батхишиг, Ж.Баярчимэг, Ц.Мягмармаа, А.Эрдэнэзул, Г.Сүхбаатар, Ч.Мөнхдөл, Х.Мөнхбат нарт мөнгөн шагнал, харин ажлын амжилтаараа бусдыгаа хошуучилсан олон нийтийн найман цагдаад урамшуулал олголоо. Урамшууллыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Цагдаагийн газрын хурлын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат:-"Дархан-Уул аймгийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нэр төртөй зүтгэж яваа цагдаагийн албан хаагчдад баяр хүргэхийн зэрэгцээ олон нийтийн цагдаагийн гүйцэтгэж байгаа үүргийг улам нэмэгдүүлэх талаас нь ГХУСАЗЗ анхаарч ажиллана” гэв.
Б.Норовсамбуy