|

Мэрилин Монрогийн сүүлийн зураг авалтын зургийг дуудлага худалдаагаар худалдана

Мэрилин Монрогийн сүүлийн зураг авалтын зургийг дуудлага худалдаагаар худалдана

 

Зураг: ©Paddie8  үнэ хаялцуулах худалдаа 

Бүх борлуулагдсан зураг хувийн цуглуулгад байсан бөгөөд тэдний ихэнх нь хэзээ ч нийтлэгдэж байгаагүй аж. Cosmopolitan сэтгүүлийн гэрэл зурагчин Жорж Баррис Лос Анжелес хотод Америкийн жүжигчин Мэрилин Монрогийн сүүлчийн зурагнуудыг авсан бөгөөд уг зурагнуудыг дуудлага худалдаагаар худалдана.

Зураг авалтыг 1962 оны зургадугаар сард авсан бөгөөд хоёр сарын дараа Монро амиа хорлосон. Худалдах 150 зураг байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь хэзээ ч хэвлэгдэж байгаагүй аж.

Дуудлага худалдааны Paddle8 төв Монрогийн нас барсны 55 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд тавихаар шийдсэн гэнэ. Энэ зураг нь гурван хайрцагт байгаа ажээ. Тус бүрийг нь 8-24 мянган ам.доллараар зарах боломжтой гэж үзэж байна.

М.Баяр