Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан өчигдөр "Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга нээж, арилжааны банкуудаас гаргадаг цалин, тэтгэвэр, төсөл, орон сууц зэрэг үндсэн зээлүүдийн одоогийн нөхцөл байдлын ялгааг харьцуулсан судалгааг танилцуулсан юм. Мөн "Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлэгт Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас, Төрийн банк, Капитал, Ариг зэрэг банкны удирдлагууд хүрэлцэн ирж иргэдийн асуулт санал гомдолд хариулт өгөв.

Олон нийтийн зүгээс арилжааны банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас энэ сэдвээр холбогдох хүмүүсийг нь байлцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсанд оролцогчид талархалтай хандаж байгаа байлаа. Тэдний зүгээс тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцны зээл авахад тулгардаг хүндрэл, тэр тусмаа зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр, сард 2 удаа авдаг, зээлээ дуусгасан байхад гэрээний үлдсэн хугацааны хүүг тооцож суутгадаг зэрэг асуудлыг хөндөж, үүнийг арай зөөлөн уян хатан болгож болох эсэхийг лавлан асууж байлаа.
Мөн тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь, сарын 1,5 хувийн хүүтэй байгаа нь зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ төрлийн зээлийн хүүг бууруулах боломж байна уу? гэсэн асуултыг ахмадууд банкны удирдлагуудад тавьж байна. Мөн энэ хүсэлтээ бичгээр гаргаж 48 хүн гарын үсгээ зурлаа.
Харин арилжааны банкуудын зүгээс цалин тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудалд одоо шууд хариулт өгч чадахгүй, асуудлыг судлаад төв дээрээ ярилцаж шийдэх хэрэгтэй гэдгээ учирлалаа. Ингэснээр шат дараатайгаар тэтгэврийн зээлийн хүүг буууруулах арга хэмжээнүүдийг авна гэсэн юм.