Бутаны найрсаг занг ашиглаж, барилга, байгууламж, зам барих нэрээр өөрийн иргэдээ нэвтрүүлсэн хятадууд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, барилгачдыг нь хөөж гаргасных нь төлөө цэргийн хүчээр Бутаныг эзэлж авсан. Өмнө нь Төвдийг эзэлснийхээ дараагаар Бутан руу санаархаж, тухайн үед гарсан зарим газрын зурагт Бутаныг эгнээндээ элсүүлж байсан хятадуудын санаархалд Энэтхэг саад болсон билээ. Гэвч сүүлийн жилүүдэд Бутан ардчилсан нийгэм рүү аажмаар шилжиж, улмаар зөвхөн Энэтхэгтэй бус олон улстай дипломат харилцаатай байхын тулд Хятадтай харилцаагаа сайжруулсан юм.
Хятад улс үүнээс өмнө ядуу буурай Бутанаар оролдоогүй нь Энэтхэгтэй хилийн маргаан үүсгэхээс болгоомжилсонтой холбоотой.Харин найрсаг хөрш Бутаныг цэргийн хүчээр эзэлсний дараагаар Энэтхэгийн Засгийн газар Хятадын эсрэг зогсох болсон.Хэдийгээр энэ бүх маргаан болоод тодорхой хугацаа өнгөрсөн ч хоёр улс саяхныг хүртэл тайван замаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байв. Харин энэ долоо хоногийн эхээр болсон хоёр улсын хооронд хийсэн уулзалтаар асуудлыг шийдвэрлэж чадаагүй бололтой. Тиймээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нариндра Моди болж буй үйл явдалтай холбогдуулж, сэрэмжтэй байх үүднээс хил дээрх цэргүүдийнхээ тоог эрс нэмсэн гэнэ.