|

А.ГАНСҮХИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ

А.ГАНСҮХИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгчөөр сонгогдоод байгаа Зам  тээврийн сайд асан А.Гансүхийн хэргийг  мөрдөн байцаалтад буцаасан талаар АТГ-аас мэдээллээ. Тодруулбал, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгалт дуусч, прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан.

 
Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн эсрэг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байв. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хурал зургаадугаар сарын 20-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон. Гэвч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул А.Гансүх нарын хэрэг өнөөг хүртэл прокурорын хяналтад байгаа талаар аж.
 
Хэргийг эргэн сануулбал, А.Гансүх нарыг  Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтран шалгаж эхэлсэн байдаг юм.