|

Молекул биологийн лаборатори нээгдлээ

Молекул биологийн лаборатори нээгдлээ

 

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Молекул биологийн лаборатори буюу өсгөвөрийн шинжилгээний тоног төхөөрөмжийг Халдварын тасагт хүлээлгэн өглөө. 14-56 хоногийн хугацаанд эмэнд дасалтай сүрьеэ өвчний оношлогоог хийдэг байсан бол уг тоног төхөөрөмжтэй болсноор 2 цагийн дотор шинжилгээнийхээ хариуг авах боломжтой. Энэхүү АНУ-ын Gene Xpert тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт суурилуулснаар Төвийн бүсийн аймгуудын иргэд ч хамрагдах боломжтой юм байна.