Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал сумынхаа "Орон нутгийн хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр чөлөөт бөхөөр хичээллэдэг хүүхэд, залуучуудад зориуланиж бүрэн хоёр дэвжээ, дасгалын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Ингэснээр олон улс болон улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой болохын зэрэгцээ тамирчид орчин үеийн стандарт хэрэглэгдэхүүнээр дасгал сургуулилтаа хийх боломж бүрдэж байна. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал "Дарханы чөлөөт бөхийн тамирчид маш их амжилттай байгаа бөгөөд олимпийн тэнгэрт манай тамирчин төрийн далбаагаа мандуулах цаг тун удахгүй ирнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Д.Бат