|

БНХАУ-ын цэргийн төв зөвлөл зэвсэгт хүчиндээ том хэмжээний шалгалт хийлээ

БНХАУ-ын цэргийн төв зөвлөл зэвсэгт хүчиндээ том хэмжээний шалгалт хийлээ

 

БНХАУ-ын цэргийн төв зөвлөл зэвсэгт хүчиндээ найман сарын хугацаанд хийсэн шалгалт дууссан тухай зарлаж байна. Энэ шалгалтаар БНХАУ-ын армид хийж эхлээд байгаа өөрчлөлт, шинэчлэлтийн хэрэгжилт ямар явагдаж байгааг үзжээ.

Цэргийн төв зөвлөл шалгалтын үеэр илэрсэн 65 удаагийн зөрчил, үүнд сахилга бат алдсан, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон зэрэг зөрчлөөс сургамж авахыг шаардаж байна.

Шалгагчид хорооноос дээд түвшний анги нэгтгэл гээд ойролцоогоор 1000 гаруй цэргийн салбар ангид шалгалт хийж, 50 мянган цэрэг, офицер шалгалтад хамрагдаж, 1 400-аад гомдол, мэдээллийг авч хэлэлцжээ.

БНХАУ-ын армид хийх бүтцийн энэ том шинэчлэл тус улсад 2015 оны сүүлээр эхэлсэн. Хятадын ардын чөлөөлөх армид хийх шинэчлэл жанжин штаб, улс төрийн газар, ар талын газар болон зэвсэглэл хариуцсан газрыг хамарч, 15 шинэ бүтцийг бий болгосон. Цэргийн долоон тойргийг байлдааны командлалын 5 бүс болгож, мөн энэ шинэчлэлийн хүрээнд хуурай замын цэргийн тоог хорогдуулсан нь энэ өөрчлөлт шинэчлэлийн онцлог юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ