|

Золбин нохой устгах ажил эхлэв

 

Дархан хотод золбин ноход гудамж талбайд олноороо цугларч хүн рүү дайрах тохиолдол цөөнгүй гарч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тухай Дархан сумын баг болон иргэдээс санал гомдол ихээр ирсэн тул аймгийн НААҮГ-аас золбин нохой устгах ажлыг эхлүүлжээ.

Тус газар нь  Улаанбаатар хотын Хот тохижуулах газрын мэргэжлийн анчидтай эзэнгүй золбин нохой устгах тухай тав хоногийн гэрээ хийж 1000 золбин нохой устгахаар төлөвлөсөн байна. Золбин нохой устгах ажил энэ сарын 18-наас эхэлсэн тул иргэдийг тэжээвэр нохойндоо хүзүүвч таних тэмдэг зүүж өдрийн цагаар сул тавихгүй байхыг анхааруулав.

Өнгөрсөн хугацаанд "Хүний үнэнч анд” аяны хүрээнд "Цагаан боржин” ХХК нь тус сумын 15 дугаар багийн төвд байрлаж тус багийн 539 айл өрхөд ажлаа танилцуулж 66 өрхийн 84 нохойг пайзжуулж хүзүүвч зүүж гэрчилгээ олгожээ.

Б.Норовсамбуу