|

Дарханд консервны лааз үйлдвэрлэж байна

 

 

Дархан-Уул аймагт байгуулагдсан "Монгол лааз үйлдвэр”-ийнхэн туршилтаар консервны лааз үйлдвэрлэж эхлэв. Нэг бүр нь 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэж энэ хавар бүтээгдэхүүнээ дотооддоо албан ёсоор нийлүүлэх аж.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангаж чадсанаараа давуу талтай юм байна. Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервийн буюу нөөшийн лааз импортоор худалдан авахад жилдээ зургаан сая ам.доллар зарцуулж иржээ.

Дээрх үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломжтой. "Гол нь үндэсний үйлдвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах нь чухал юм” гэж тус үйлдвэртэй танилцсан аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Б.Норовсамбуу

batbold

МОНГОЛ ЛААЗ-ын хамт олонд ажлын амжилт хүсье. Үйлдвэрлээд байгаарай