Өчигдөр гэхэд л Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар МАН-ын дарга М.Энхболдод мэргэжлийн дуурийн дуулаачдын "ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардуулж өглөө гэсэн гэгээлэг юм шиг сайхан мэдээ тарав. Энэ бол тийм сайхан санаа биш гэдгийг хүмүүс ярьж байна. Өөрт нь байж болохгүй юм бол урлагийн музей, театртаа яагаад хадгалуулж болохгүй гэж хэмээн эгдүүцэх нэгэн ч байна. Бодох л асуудал.
Сүүлийн хэд хоногт М.Энхболд л энэ намыг атгаж, цэгцэлж чадна гэх мессэж тараад байна. Үнэндээ энэ хүний үед МАН өнөөдрийн уналт хүртлээ нэр хүндээ бараад байгаа биш үү. УИХ-д 65, Нийслэлд 34 суудалтай байж сөрөг хүчнээсээ хамааралтай аятай ярьж суух нь инээдэмтэй гэхээс өөр юу гэх вэ. Атгасан гар шиг даргатай байгаа юм бол өнөөдөр имй байдалд хүрэх үү.
Эх сурвалж: Мmminfo.mn
http://www.mminfo.mn/news/view/15821