|

“Сант” сургуулийн хоёр сурагч Хаан банкны салбарыг дээрэмдэхийг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн зах худалдааны төвийн "Хаан” банкны салбарт өчигдөр 19.20 цагийн орчимд буу барьсан хоёр залуу дээрэм хийхийг завдсан үйлдэл гарсан. Цагдаагийн байгууллагаас дээрх этгээдүүдийг эрэн сурвалжилж байсан бөгөөд саяхан баривчилсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Тэд банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй зугтжээ. Эх сурвалжийн мэдээллээр банкинд халдсан этгээдүүдийг "Сант” сургуулийн сурагчид байжээ. Тэд халдлага үйлдэх үедээ биедээ хийн буутай явсан байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.