Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчилан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог бий болгох зорилгоор Сар шинийн баярыг угтсан "Цагаан сар – 2016” үзэсгэлэн худалдааг "Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор 17 дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэгийн нээлт өнөөдөр /2016.01.28/ Залуучууд театрт боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооны Гүйцэтгэх захирал О.Болормаа нар үг хэлж үзэсгэлэнг албан ёсоор нээсэн юм.
Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаа нь 1 дүгээр сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд үргэлжилэн явагдана. Өнөө жилийн "Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаанд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг бусад аймгууд болон Улаанбааатар хотын нийт 150 гаруй ААНБайгууллагууд, 80 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож байгаагаараа өмнөх жилүүдээс илүү онцлогтой болж байна.
Эх сурвалж: http://darkhan.gov.mn/