|

Хятадаас баригдаж ирсэн иргэдээ хорих лагерьт хорьжээ

Хятадаас баригдаж ирсэн иргэдээ хорих лагерьт хорьжээ

 

Хойд Солонгосын иргэн И гэгч энэ сарын эхээр БНХАУ-ын дарга Си Зиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас Хятадад байгаа гэр бүлд нь туслахыг хүссэн билээ. Хойд Солонгосын хэсэг иргэн өнгөрсөн сарын дундуур Хятадад ирж, улмаар тус улсын цагдаагийнханд баригдсан аж.

 

И гэгч захиандаа "эхнэр болон дөрвөн настай хүүд нь тусалж, улмаар Өмнөд Солонгос хүргэхийг хүссэн байна. Тэд хойдод очвол амиа алдах болно” гэж бичжээ. Бээжингийн тэргүүнд захиа илгээсэн эр өнгөрсөн 2015 онд Хойд Солонгосоос зугтаасан аж. Тэрбээр олон улсын дэмжлэгтэй гэр бүлээ эсэн мэнд аварна хэмээн итгэж, захиа бичжээ.

 

Си дарга дээрх хүсэлтэд хариу өгөөгүй боловч Хятадад хууль бусаар ирсэн хойдуудыг нутаг буцаасан байна.

 

"Human Rights Watch” хүний эрхийн байгууллага "Хятадаас баригдаж ирсэн иргэдээ Пхеньян хорих лагерьт хорьсон” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг