|

Энэ өдрийн зурхай /2018.01.09/

Энэ өдрийн зурхай /2018.01.09/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 23. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх
                          Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
                          Суудал: Шороо 

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Зөн совин тань өнөөдөр таныг зөв газраа, зөв цагтаа байхад тусална. Хэрэв ажил дээр чинь төвөгтэй асуудал үүссэн бол байдал эхлээд нэлээд муудаж байж дараа нь дээшлэх шинжтэй. Ямар нэг өөрчлөлт хийхийн өмнө эхлээд ул суурьтай бодож байж шийдэхгүй бол цочмог алхам хийх эрсдэл нэлээд өндөр байна. Ажлыг дуусгах өөрийн чадамжийг хэт дөвийлгөх, ур чадвараа хэтрүүлэх болон нөхцөл байдалд туйлшрахаас болгоомжил. Таны өрөвч энэрэнгүй сэтгэл хүмүүст хэрэгтэй туслалцааг үзүүлэх, буяны үйл хийхэд чиглүүлнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Үхрүүд хутганы ирэн дээр амьдарч чадна. Та үргэлж өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг хяналтандаа байлгахыг хичээ. Санхүүгийн дарамт таны ааш занд нөлөөлөх ч таныг сэтгэлээр унагаж чадахгүй болно. Дээд албан тушаалтнуудтайгаа хэрхэн харилцаж байгаагаа анхаарч ажил дээрээ ухаалаг байхыг хичээ. Оюун санаагаа төвлөрүүлж чадвал та маш их зүйлийг хийж чадна. Хайртай хүндээ хайртайгаа мэдрүүлэхийн тулд түүнд цаг гарган гайхалтай романтик бэлэг бариарай. Хайр халамж, уучлалт танд баяр хөөрийг авчрах болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Олон нийтийн бүхий л ажиллагаа амжилтанд хүрэхгүй бөгөөд өмнөх амралтын өдрүүдийн баяр хөөр, эрч хүч буурах болно. Зарим өдөр зүгээр л амрах хэрэгтэй байдаг. Сэтгэл санаа хангалуун байж чадахгүй байгаа бол хэвийн байдалдаа буцаж орохын тулд бусдаас тусламж, туслалцаа авч болох юм. Хооллолтоо өөрчилж, амин дэм, эрдэс баялаг ихтэй зүйлс идэх хэрэгтэй. Яарч тэвдэхийн оронд тайван байж, ярихаас илүү сонсох хэрэгтэй. Энэ боломжийг ашиглан өөрийн сул талаа мэдэж ав.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Тайван байж, ямар нэг маргаан гаргахаас сэргийл. Тэгэхгүй бол энэ бүхэн дэмий хоосон зүйл болон хувирах болно. Маш их биеийн болон сэтгэлзүйн хүч гарган элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор сэргээж эхлэх өдөр. Өдрийн дэглэмээ шинэчил. Хоолны дэглэмээ бас өөрчил. Эрүүлжих аргаа зөв сонгоорой. Дараагийн хоногт эрүүл мэндийн үзлэг болон эрүүл мэндийн шалтгаанууддаа зориулж ажил уулзалтаа зохион байгуул.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдрийн од эрхэсийн нөлөө таныг өөртөө хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Иймд анхааралтай байж танил мэдрэмжиндээ захирагд. Бизнестээ анхаарч нарийн зүйлсийг нь зохицуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх үе шатыг анхаар. Аливаад дүн шинжилгээ хийхэд таны зөв үндэслэлтэй шүүмжлэлт чанар хэрэг болно. Юу ч хийлээ гэсэн үнэнийг далдлах хэрэггүй. Эрүүл мэндийнхээ төлөө тайвширч амар.


ОХИН (8/23-9/22)

Оргил өөд өгсөхөд таарсан зүйлс буухад ч бас таарна. Ёс зүйн сорилттой тулгарна. Ихэнхдээ та болон таны найз хамт инээлдэж хөхрөн, дотно байгаа ч бүрэн итгэхэд хэцүү цаг үе. Ойр дотныхондоо доош буух боломжийг бүү олго. Үзэл бодолдоо үнэнч байж найз нөхдийгөө муугаар харах хэрэггүй. Авьяас чадвар, тэсвэр хатуужлаа ашиглан зорилгодоо хүрэхэд тулгарах бэрхшээлийг сорилт гэдгээр хүлээн ав. Тиймээс зоригтой бай. Хамаатан садан, хөршүүд тань таныг гайхшруулж төлөвлөгөөг тань нурааж магад.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрийнхөө санаачлагыг бодит арга хэмжээ болгохоосоо өмнө сайтар нягталж чадвал амжилтанд хүрэх болно. Харин ажлын байран дээр ямар нэг мэдээ хүлээж байсан бол одоо хүлээлт дуусгавар болох цаг иржээ. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхгүй бол ажлын ширээнээсээ удаан хугацаагаар холдож мэдэхээр байна. Хэрвээ зөвхөн мөнгө сайн олдог мэргэжлийг сонговол энэ нь тийм ч сайн сонголт биш гэдгийг анхаар. Та өөрчлөлтийг маш ихээр хүсэх бөгөөд энэ нь таны сонголтонд нөлөөлөх болно. Та дэлгүүрээр хэсвэл олон янзын, бие биетэйгээ сайтар зохицох хувцас авч чадна. Өнөөдөр чухал шийдвэр гаргахад тийм ч таатай өдөр биш.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр танд сэтгэлийн хөдөлгөөн болон бусдын анхааралд байх гэсэн хүсэл их төрнө. Хэрэв таныг хүрээлсэн хүмүүс бүгд хэтэрхий их сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж бодож байгаа бол эхлээд өөрийгөө анзаар. Шинийг санаачлах хүсэл асар их болж, орчиндоо өнгө гэгээ нэмэхийг хүснэ. Энэ өдөр баяр баяслаар дүүрэн байна. Одоо өөртөө цаг зав гаргаж эхлэх цаг хэдийн иржээ.


НУМ (11/22-12/21)

Аяллын төлөвлөгөө гарга. Хэрвээ та аялахаар шийдсэн бол газрын зурагтай вэб сайтыг сайн судалж, зөвлөгөө авна. Аялалын зардал шийдэгдэж танд ихээхэн аз жаргалыг авчирна. Сайтар хянаж үзэлгүй чухал албан бичиг дээр гарын үсэг зурахаас зайлсхий. Өмнөх сарыг бодвол ачаалал эрс багасах бөгөөд өөрийгөө амрааж аливаа зүйлийг тайвнаар хүлээж авахыг хичээ. Таны гаргасан санаанууд сайхан санаанууд байх ч гэлээ хүмүүс таны санааг зөвшөөрч дэмжихэд нилээн хугацаа шаардагдана. Ашигтай наймаа бол зөвхөн хэрэгтэй үед л хийгддэг гэдгийг сана. Дэлгүүрээс хэрэггүй зүйлс худалдан авахаас зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Эрч хүч, хайр дурлалаас тань үүссэн хэд хэдэн зүйл болно гэдэгт итгэлтэй байж болно. Хайртай хүнтэй бол сайхан мэдээ дуулна. Та нарын харилцаа илүү удаан үргэлжилж эсвэл шинээр эхлэх ба хамт байх гэсэн дур хүсэл тань өсөх болно. Хэн нэгэнд татагдах ч тэр хүний ямар хүн гэдгийг танихад цаг гаргаарай. Таныг гонсойлгож мэдэх хамтарсан санхүүгийн асуудалд тань саад гаргахыг бүү зөвшөөр. Мөнгөндөө анхаарал тавьж төлөвлөгөө боловсруулбал та эд баялгийг өсгөх, хадгалах боломжтой.


ХУМХ (1/20-2/18)

Таны энерги аажмаар нэмэгдэж, өөртөө итгэх итгэлээ дахин мэдрэх болно. Гэхдээ од гарагсын хоорондын түлхэлцэх холбоо таныг нилээн тэвчээргүй мөн цухалдуу болгох болно. Хүмүүст хэт их амлалт өгөх хэрэггүй. Таны дотоод мэдрэмж болон зөн билэг тань өнөөдөр таныг доош нь татаж магадгүй байна. Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй. Хайрттайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ чухал зүйлийн талаар ярихдаа шударга бай.


ЗАГАС (2/19-3/20)

Хайртай хосууд дэмий зүйл дээр санал зөрөлдөж шаардлагагүй зардал гаргана. Гэхдээ санал зөрөлдөхийг үл харгалзан хайраа илчлэх нь амархан байна. Хайрттайгаа цагийг сайхан өнгөрүүлж болзоонд явж, амьдралаа төсөөл. Харин хайр дурлалд азгүй байгаа зарим нэг загасынхан амьдралын үл тайлагдах нууц, гүй ухаантнуудын дотоод оюун санааг баримтлан цэцэрхэж мэднэ. Хэрэв судалгаа хийж, сайн зөвлөгөө авбал энэ асуудлыг хөнгөхөн давна.