|

Энэ өдрийн зурхай /2018.01.22/

Энэ өдрийн зурхай /2018.01.22/

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 5. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр.

                          Барилдлага: Рашаан  
                          Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй    
                          Суудал: Мод

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ долоо хоног аливааг шинээр хийх боломжийг нээж өгнө. Од эрхэсийн эерэг нөлөө таны шударга занг илүү тодруулснаар та энэ нийгэмд тэгш бус амьдарч байгаа хүмүүсийн төлөө тэмцэнэ. Санхүүгийн хариуцлага нь таныг идэвхтэй болгоно. Хэрвээ ямар нэг төлбөрийн хуудсыг үнэн гэж үзэхгүй байгаа бол уг харилцагчтай учраа олж, зохих хариуцлагыг нь хүлээлгэ. Хэрвээ хийж буй ажил, тогтоосон харилцаа тань танд ямар ч утгагүй байвал өөр боломжуудыг судалж, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж магадгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Хэдийгээр таны төлөвлөгөөнд зарим нэг өөрчлөлт орж, үл ойлголцол үүсэх хэдий ч өнөөдөр их гайхалтай өдөр болох болно. Чөлөөтэй сэтгэх чадвар болон хайрын гоёмсог үг зэрэг нь өдрийг хөгжилтэй бас нийгмийн хэрэгцээтэй болгоно. Шинэ газар очиж, шинэ соёл иргэншилтэй танилцах нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Ямар нэг маргаантай асуудал гарахад сэтгэлээр унахгүй байж чадвал таагүй байдал удахгүй инээд хөөрөөр солигдох болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр ерөнхийдөө хурцадмал байдал ба хүсэл тэмүүллийн уур амьсгал ноёлох болно. Хамтран ажиллагсад тань бүх үнэнийг хэлэхгүй байна. Түүнээс гадна тэдний нэг нь ямар ч шалтгаангүйгээр огцом уурлаж магадгүй. Судалгааны ажил хийдэг, мэдээлэл эрж хайж олж авах ёстой хүмүүс бүтээмж өндөртэй өдөр байх болно. Үйлчлүүлэгч ба хамтрагчтайгаа харьцах харьцаа сайн байх болно. Та хайртай хүнээсээ хол байхыг хүсч магадгүй. Түр зуур буюу ганц орой хоёр биеэсээ хол байхад муудах зүйл байхгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мөргөлдөөнд оролцох гээд хэрэггүй. Хэрвээ боломжтой бол чухал мөнгөний шийдвэрээ хойшлуул. Ажиллах цаг болон амралтын цагийнхаа хоорондын харьцааг эргэн хар. Магадгүй та өөрийн төлөвлөгөөндөө илүү хөгжилтэй дуртай ажлаа оруулах хэрэгтэй. Уран төсөөлөл ихтэй өдөр. Өөрийнхөө талаар эргэцүүлэн цаг хором гарга. Таны хамгийн үнэтэй чанаруудын тань нэг нь хошин шогийн мэдрэмж тул хаана ч гэсэн үүнийгээ ил гаргах хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Бизнесийн шинэ төсөл тань өнөөг хүртэл хийсэн бүх төслөөс тань хамгийн үнэтэй нь байх болно. Шалтгаан нь та юу хийсэнд бус харин хэнийг мэддэг вэ гэдэгт байгаа. Хууль зөрчсөний хэрэггүй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн өмнөх гэрээгээ зөрчвөл хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ. Бүтэн сар арслангийн ордонд байж таны хайр дурлалын амьдралд гэрлээ гийгүүлж байна. Дотно харилцаа нь харилцан буулт хийн асуудлыг шийдэхэд илүү ихээр нөлөөлнө.


ОХИН (8/23-9/22)

Маш их хүч, мөнгө үрэх зүйлд яарсан алхам хийж болохгүй. Ирээдүйд үр ашиг авчрах, таны үнэ цэнийг нэмэгдүүлэх зүйлд л бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Тэвчээртэй байхад суралц. Шинээр ирсэн ажилтантайгаа харьцахдаа анхааралтай бай. Өмнө танд тусалж байсан хүнд таны тусламжийн гар сунгах хэрэгтэй байгааг сана. Одоо л та өөрийн чадах зүйлийг санал болгох цаг. Олон нийтийн ажилд оролцож оройг өнгөрөөх нь илүү нөхөрсөг байдлыг авч ирэх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны албан ажил болоод эрүүл мэнд эрсдэлд байгаа учраас та хичээнгүйлэн ажиллах болно. Таны зохион бүтээх авъяас, бичгийн чадвар сайжирна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүл. Харин танаас нилээн ширүүн зан төрхийг шаардаж магадгүй юм. Эс бөгөөс та бусдын тав тухыг алдагдуулахгүй гээд олон хүн урдаа оруулж мэдэхээр байна. Эмчид ч очиж магадгүй. Энэ үдэш сэтгэл тавгүй нойр муутай байх тул та тайван байж энэ байдлаас гарах хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та өөрийгөө муугүй удирдагч гэдгийг мэдэх болно. Хүнтэй муудах хэрэггүй. Танд тавигдсан шаардлага эд мөнгөний шинжтэй байж болно. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд та ихээхэн мөнгө өгч болзошгүй. Санхүүгээ хуримтлуулах тал дээр төлөвлөгөө гаргаж, энэ шилжилт дуустал юм худалдан авах хэрэггүй. Хамтрагчтайгаа хамт оройг илүү сонирхолтой маягаар өнгөрөөх нь таныг хэвшмэл амьдралаас тань холдуулах болно.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр олон сайхан зүйлс танд тохиолдож болзошгүй. Эрч хүч танд эерэг нөлөөллийг харуулна. Аюултай нь гэвэл та яг одоо амлаж байгаагаасаа туйлийн бага зүйлийг хийж чадахаар байна. Жижиг үйлдвэрлэл эрхэлдэг та нарт бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь тээвэрлэхэд дарамт учирна. Тиймээс хэрэглэгчдэдээ байдлаа тайлбарлаж зөвлө.Замын хөдөлгөөнп их оролцдог ажил хийдэг бол анхаарал болгоомжтой байж, хэтэрхий их ажил хүлээн авч, өөрийн нөөц боломжийг шавхах хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Та ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрч байгаа бол таны зөв. Од эрхэсийн нөлөөлөл гэнэтийн таагүй мэдрэмж илгээнэ. Бусдад өгч чадахгүй бараа бүтээгдэхүүнийг амлаж тэднийг сэтгэлээр унагахаас илүүтэйгээр тэднийг гайхан бишрүүлэх санаагаа худалд. Одоо өөрчлөлтийг хүлээж авах нь зайлшгүй ч нэг алхам ухрахаас бүү ай. Орчлон ертөнц танд хойш ухарч нөхцөл байдлыг зөв үнэлэхийг зөвлөж байна, Ингэснээр та хувийн болон ажлын, гэр орны дотоод асуудал болон зорилгоо зохицуулж тэнцвэрийг барьж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Хэрвээ хэлэлцээр боломжгүй болвол чи ахиад шинээр зохион байгуул. Хамтран ажиллагсдадаа шинэ урам зориг тэмүүлэлд манлайл. Танд бусдыг дагуулах авьяас байдаг тул түүнийгээ өнөөдөр ашигла.Од эрхэсээс ирэх зарим энерги таагүй байдал үүсгэж болох тул та сэтгэл санаагаа бэлэн байлга. Гэхдээ хэт хүчлэх хэрэггүй, эгзэгтэй мөчийг л ашиглах мэдрэмжээ хурцал.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийнхөө төлөө босож, атаа жөтөө, гомдлоос хол бай. Энэ өдөр бол зиндаа нэгтнүүд болон таниас дээд шатанд ажилладаг хамтрагчид, эрх мэдэл бүхий удирдлагатайгаа бүгдтэй нь эв найрамдалтай байж илүү нөхөрсөг болох өдөр. Илүү илэн далангүй анхааралтай байх юм бол ашиг тус нь гарна. Багаар ажиллах ба хамтарсан төсөлд оролцох нь ажил үүргээ гүйцэтгэхэд хялбар болно. Хэрэв урьд хийж байсан зүйл чинь үр дүнгээ өгөхөө больсон бол өөрчлөлт хийх эсвэл шинэ арга барилд сурах хэрэгтэй болно.