Дархан-Уул /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Засаг даргын А/446 дугаар захирамжаар 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж Хонгор, Шарын гол, Дархан сумын мал бүхий өрхийн малыг вакцинд хамруулсан. Өнөөдөр тус вакцины хэрхэн үйлчилж дархлаа тогтсон мөн байгалийн бусад халдвар байгаа эсэхэд идэвхтэй тандалт шинжилгээ хийж байна.
Тус тандалт шинжилгээг Шарын гол сумын 20 өрхийн 400 толгой мал, Хонгор сумын 20 өрхийн 400 толгой малд хийжээ. Одоо Дархан сумын 20 өрхийн 400 толгой малд хийснээр энэхүү шинжилгээ дуусах талаар аймгийн мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Х.Хавсамет хэллээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн "Буурал хангай-40" шалган нэвтрүүлэх товчоо орчимд Улаанбаатар, Зүүнхараа чиглэлээс Дарханыг зорин ирэх тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийн малын гаралтай бүтээгдэхүүнд шалгалт хийж байна.
Түүнчлэн малын шилжилт хөдөлгөөн, урьдчилан сэргийлэх тарилга зэрэг нийт 18 заалт бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Энэхүү арга хэмжээний нэг нь идэвхтэй тандалт шинжилгээ юм.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүлхий өвчин гарсан. Мандал сум нь манай аймгийн Хонгор, Шарын гол сум хил залгаа оршдог учир дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа юм.

Л.Отгонбаатар