Зураач Мужааны Анхцэцэгийн дан цэцэгсийн бүтээлүүдээс бүрдсэн "Цагаан уул” уран зургийн үзэсгэлэнгээр ирэх гуравдугаар сарын 8-нд дэлгэж гэж байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гаргах уг үзэсгэлэнгийн нээлт Завхан аймгийн төв Улиастайд болно.
Үзэсгэлэн нь ард иргэдийнхээ оюун санааны соёлын хэрэгцээ, олон нийтийн урлагийн боловсролд хөрөнгө оруулалт хийх, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дотоод гоо сайхантайгаар тэмдэглэх гол зорилготой аж.
Ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн залуу зохиолчдын холбоо, "Залуу үеийн төгс боловсрол” ТББ ажиллаж байна.
Тэрбээр абстракт чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд "Цэцэгсийн хэлээр ярьж, сэтгэлийн гүнээсээ гэрэлтэцгээе” уриан дор болох үзэсгэлэн долоон хоног үргэлжлэх аж.
М.Анхцэцэг нь Завхан аймгийн Яруу суманд төрсөн бөгөөд төрөлх нутагтаа гаргаж буй бие даасан анхных нь үзэсгэлэн гэнэ.
Зураач бүсгүй 2002 онд Үйлдвэрлэл урлалийн сургуулийг зураач, 2006 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураач, 2012 онд Соёл урлагийн их сургуулийг дүрслэх урлаг судлаач, багш мэргэжлээр төгсчээ.
Элит дунд сургуульд дүрслэх урлагийн багш, "Занаду Арт” уран зургийн галерейд куратороор ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр 2014 оноос СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим Бүжгийн Коллежид Уран зургийн багшаар ажиллаж байна.
Өмнө нь нийслэл хотноо бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан ба АНУ, Солонгос, Бээжин, Финлянд зэрэг улсын уран зургийн үзэсгэлэнд оролцож байв.