Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Архи дарснаас татгалзах
- Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
- Хоол ундыг тохируулан хэрэглэх
- Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх
- Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
- Жирэмсэн эхийг анхаарах
- Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
- Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
- Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
- Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
- Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлье
Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
- Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
- Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
- Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
- Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
- Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
- Усыг буцалгаж хэрэглэх.
- Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
- Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
- Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР