|

Байлдааны онгоцны анхны нисгэгч эмэгтэй ганцаарчилсан нислэг хийв

Байлдааны онгоцны анхны нисгэгч эмэгтэй ганцаарчилсан нислэг хийв

 

24 настай Авани Чатурведи нь Энэтхэгийн байлдааны онгоцны анхны ганцаарчилсан эмэгтэй нисгэгч болсон байна. Тэрээр энэ долоо хоногийн Миг-21 Бисон онгоцоор 30 минутын нислэг үйлджээ. "Энэ бол гэнэтийн гайхалтай мэдээ. Манай улсын зэвсэгт хүчний түүхэнд тэмдэглэгдэн үлдэх онцгой өдөр тохиож байна” хэмээн тус улсын зэсвэгт хүчний төлөөлөгч Анупам Баниржи ярьсан байна. Хатагтай Чатурведи нь Энэтхэгийн агаарын хүчин дэх байлдааны онгоцны гурван эмэгтэй нисгэгчийн нэг аж.

Ийнхүү түүний энэ түүхэн нислэгийн дараа онгоцны дэргэд байхад нь энэ гэрэл зургийг авсан байна. Нислэг хоёрдугаар сарын 19-нд явагдсан ч, энэ тухай мэдээлэл дөнгөж Пүрэв гаригаас цацагдаж эхэлжээ. Хатагтай Чатурведи нь Бхавана Кант болон Мохана Сингх гэх бусад хоёр нисгэгч бүсгүйн хамт 2016 оны зургадугаар сард сургуулиа дүүргэсэн байна. Тэд сургалтын хүрээнд ижил нислэг үйлдсэн байна.

2016 оноос өмнө Энэтхэгийн зэвсэгт хүчний 2.5 хувийг бүрдүүлж байсан эмэгтэй дайчид байлдааны бус үүрэгтэй байжээ. Харин хөрш зэргэлдээ Пакистанд улсад байлдааны онгоцны 20 нисгэгч эмэгтэй байдаг бөгөөд тус улсын нисэх хүчин 2006 оноос хойш эмэгтэйчүүдийг байлдааны үйл ажиллагаанд оролцуулж эхэлжээ.

Б.Болормаа