|

Гар утсаа толгойныхоо хажууд тавьж унтахад юу болдог вэ?

Гар утсаа толгойныхоо хажууд тавьж унтахад юу болдог вэ?

 

Техник технологи өндөр хөгжихийн зэрэгцээ бидний амьдрал асар ихээр хөнгөвчлөгдөж, илүү амар хялбар болж байгаа билээ. Гэвч эсрэгээрээ эрүүл мэндээрээ хохирч байгаа нь нууц биш юм. "Ухаалаг" гэх нэрийн дор өдөрт хэдэн зуун сая гар утас үйлдвэрлэгдэж, хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа бөгөөд өнөөдөр бид гар утаснаас хэтэрхий хараад болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Иймд бид та бүхэндээ хүн бүрийн унтах үедээ гаргадаг маш том алдааг дуулгахаар бэлтгэсэн юм. 

 Гар утсаа толгойныхоо хажууд тавьж унтахад юу болдог вэ?

Дээр дурдсанчлан өнөөдөр хүн бүр гар утаснаасаа хэтэрхий хараат болсон билээ. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон бөгөөд ухаалаг гар утас хэрэглэдэг хүмүүсээс "Та гар утасгүйгээр амьдарч чадах уу" гэж асуухад тэдний 60 гаруй хувь нь "Чадахгүй" хэмээн хариулсан байна. Хэдийгээр маш чухал хэрэгцээ хэдий ч, энэ нь эрүүл мэндэд ноцтойгоор сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй нь харамсалтай.


Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хамгийн том сөрөг нөлөө бол хүмүүсийн дийлэнх нь гар утсаа орон дээрээ, дэрнийхээ ойролцоо тавьж унтдаг явдал юм. Ингэснээр дараах байдлаар бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнд:

Стресстэх
Хар дарж зүүдлэх
Толгой өвдөх
Чихрийн шижин өвчин тусах
Уурлаж, бухимдах
Зүрх судасны өвчин тусах
Сэтгэхүйд нөлөөлөх
Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
3Хэрхэн сэргийлэх вэ?
Та дээрх байдлаар гар утаснаасаа болж эрүүл мэндээ хохироохгүйн тулд дараах зүйлсийг хийхэд болох юм. Үүнд:

Орой унтахын өмнө гар утсаа ашиглахгүй байх
Гар утсаа ашиглаагүй үедээ "Airplane" тохиргоон дээр тавих
Унтах үедээ гар утсаа өөрөөсөө холдуулах
Гал тогоо, угаалгын болон ариун цэврийн өрөөндөө гар утсаа ашиглахгүй байх