Худлаа юмыг худал ч гэж хэлчихэж чадахгүй. Хулгай хийснийг хулгайч л гэж хэлчихэж чадахгүй атлаа нэг л их хөгжил, гэгээрэл мөрөөдсөн, Йога, зөв хооллолт, эрүүл саруул нийгэм хүссэн, зөвлөсөн улс дүүрэн. Хүсдэг юм бол хулгайчийг хулгайч, худалчийг худалч гэж нүүрэн дээр нь хэлж чадаж байж л хог новшноосоо салах бус уу. Зайлуул бидний байж байгаа царай. Долигонох, бялдуучлах.
Араар муулж, өврөөр нь өлөлзөн инээж, дал мөр алгадацгаана.Юм л бол атаархлаа гэж элийрцгээнэ. Атаархлаа гэж ангалзахынхаа өмнө чиний чухам юунд чинь хүн атаархах юм бэ гэж бодоцгоож үздэг нь хэд бол?!?! Бидэн дотроос.
Монголчууд бүгд дуучин, бүгд яруу найрагч зохиолч, бүгд бөхчүүд. Бүгдээрээ авьяас нь гийчихсэн үгүй мөн гайхалтай яа... Тэгээд яагаад өөдөлдөггүй юм бол бид. Тасарчихсан өндөр боловсролтой дипломтой, мастер магистр, доктор профессор дүүрэн хаха. Гурван сая хүмүүсийн тал нь алтан гадас одонтой, бас гавьяат шагналтай. Гэтэл ийм мундаг гайхалтай мундагуудаар дүүрээд хальж байгаа орон яагаад ингэж амьдарцгаана вэ?
Яагаад гэвэл худалч хулгайчдын эх орон болчихсон учир.
Өөрсдийнхөө толгой дээр худалч хуурамч, хулгайч нарыг залчихаад үнэнийг нь хэлсэн нэгнээ хүний мууг үзэх гэлээ, атаархлаа гэж солиорцгооно. Атаархлаа гэж амныхаа зоргоор чалчихын оронд өөрсдийнхөө энэ засаж чаддаггүй арчаагүй пялдага зангаасаа л ичиж амьдарцгаавал яасан юм бэ .
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ