Тэрээр НБА-д 2011 оны дравтын эхний тойргийн эхний сонголтоор "Кливерланд Кавлерс” багт сонгогдон анх хөл тавьж байсан. Рүүки улиралдаа багийн лидер нь байж өөрийгөө хэн гэдгээ харуулсан. Энэ авъяас нь төрөлхийн байсан гэмээр. Түүний хууралт, кросс, бөмбөг залалт, шидэлт гээд л төгс санагдадаг байлаа. Харин шаргуу хөдөлмөрөөр тэр өөрийн мөрөөдөлд хүрэхээр тэмүүлж яваа нэгэн.
2005 онд Америкийг донсолгосон нэгэн Бестселлер ном гарлаа. "The Outliers” by Malcolm Gladwell гэх ном Америк даяар гэлтгүй дэлхийн олон хэлэнд орчуулагдан дэлхийн бестселлэр боллоо. Энэ номон дотор "10,000 цагийн дүрэм” гэх алдартай амжилтийн хуулийн тухай гарна.
Дэлхийн амжилтанд хүрсэн бүх алдартангууд 10,000 цагийн шаргуу хөдөлмөрлөсөн байдаг юм байна. Бидний мэдэх Билл Гейтс 10,000 цаг компьютертэй ноцолдсоор байгаад "Microsoft” компианаа байгуулж байсан. Томас Эдисон "Чийдэн бүтээх гэж” бас л 10,000 цаг хөдөлмөрлөсөн. Стив Жобс, Нелсон Мандела гээд л бүх алдартай хүмүүс 10,000 цаг шаргуу хөдөлмөрлөсөн байдаг. Үүнээс дүгнэлт хийхэд "ямарч авъяасгүй хүн хүртэл 10,000 цаг хөдөлмөрлөвөл тухайн зүйл нь гарт нь ордог.
Үүнийг уншсан Кайри Дунд сургуулиасаа Ахлах сургуульд шилжих жил энэ төлөвлгөөгөө боловсруулан 10,000 цагийн шаргуу бэлтгэл хийхээр хатуу шийджээ. Кайри нэг баяны хүүхэд байсангүй хар ажил хийдэг ганцхан аавтай эгэл жирийн мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн хүү байлаа. Гэвч Кайри "Диюк”-ийн их сургуульд орохыг ч төлөвлгөөнд тусгахаа мартсангүй. Яагаад гэвэл "Диюк”-ийн их сургуулийн "Сагсан бөмбөгийн бааз” бэлтгэл дасгалжуулагч гээд НБА-д драфтлагдансан жишээ олон байдаг. "Диюк” нь өндөр босго оноотой, ба маш өндөр төлбөртэй алдартай их сургууль учраас хар ажил хийдэг аав нь яаж төлбөрийг нь даах билээ дээ. Тиймээс Кайри хичээлээ ч сайн давтаж, сагсаны бэлтгэлээ өдөрт 6 цагаар өвөл, зун гэлтгүй хийж байлаа. Түүний найзууд нь Кайрийг – тэр нэг бол солиорсон байх бидэнтэй хамт гарахаа байсан "сагс тоглох” эсвэл "хичээлээ давтана” өөр юу ч хийдэггүй гэж хэлж байжээ. Ингэж явсаар байгаад "Диюк”-д ч оров. Тун удахгүй Сургуулийн шигшээнд дуудугдаж сургалтын төлбөраөс нь чөлөөлөв. Дараа нь 10,000 цагийн бэлтгэлээ дуусгаад 2011 онд Драфтад нэрээ бүртгүүлэн НБА-д хөл тавьсан.
10,000 цаг хэр их хугацаа гэж та бодож магадгүй
-Өдөрт 2 цагаар бодоод үзвэл 19,2 жилийн дараа 10.000 цаг болно. / Ажлын хоногоор тооцов. 366 хоногийн 260 хоног нь ажлын өдөр/
-Харин Кайри өдөрт 6 цагаар хичээлэж 4,5 жилд 10,000 цаг болно. /366 хоногоор тооцов./
-Эцэст нь хэлэхэд шаргуу хөлмөрлө энэ зүгээр өдөрт 2 цагийн бэлтгэлийг хэлдэггүйн, хэрвээ та 2 цагаар яваад байвал 19 жил гэхэд хөгширнө биздээ.
-Энэ бол зөвхөн спорт ч гэлтгүй ” Та эмч, хуульч, инжинер, зохиолч, сэтгүүлч, бизнесмен, багш профессор ч бай бүгдэнд нь хамаатай мөнхийн амжилтын хатуу хууль байгаа юм.