АНУ-д галт зэвсэг эзэмших хуулийг чангатгах зорилготой "March for Our Lives” буюу "Бидний амьдралын төлөө жагс” нэртэй жагсаалыг тус улсын хотуудад зохион байгуулжээ. Вашингтон ба Нью-Йорк хотод болсон жагсаалд урлаг, соёлын алдартнууд нэгдэж, олон нийтийн анхаарлыг татлаа. Вашингтон хотод зэвсэгт халдлагын хохирогчдод зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулсан ба Пол Маккартни, Майли Сайрус, Канье Уэст, Ким Кардашьян, Жорж Клуни нар оролцсон байна. Домогт Пол Маккартни CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Миний хамгийн сайн найз Жон Леннон зэвсэгт халдлагын улмаас таалал төгссөн. Маргааш таны хамгийн дотнын хүн галт зэвсэг эзэмшигч гаж донтны ээлжит золиос болохыг үгүйсгэхгүй. Тиймээс галт зэвсгийн эсрэг жагсаалд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Галт зэвсгийн хуулийг дэлхийн бүх улс оронд чангатгах нь зүйтэй” хэмээн ярьжээ.
Х.Эрдэнэ