|

КАПИТАЛ БАНК ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ТУЛСАН УУ?

 

Манай улс эдийн засгийн хувьд сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаа. Тэр ч утгаараа томоохон аж ахуй нэгж, салбарууд ар араасаа дампуурлаа зарлаад байгаа нь ч нууц биш. Харин сүүлийн үед Капитал банк дампуурч байгаа гэх мэдээллийг Монгол Ялалт гэх цахим хэрэглэгч жиргэсэн нь олон нийтийг цочирдууллаа. Тэрээр "БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ-ийн 38 дугаар зүйл. Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг нийтэд мэдээлэх

38.1.Банк нь энэ хуулийн 37.2-т заасан шаардлагыг хангасан улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын дотор, аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлж байна.

Энэхүү хуулийн заалтыг зөрчиж олон нийтэд 2015 оноос хойшхи бүх тайланг өөрсдийн вэб сайтаар олон нийтэд мэдээллэхгүй байна гэдэг нь Капитал банкны маш олон хэрэглэгчдийг өөрсдийн хадгаламж болон бэлэн мөнгөө алдах эрдсэлд оруул байгаа юм. Монгол улсын иргэн нь өөрийн найдвартай гэж бодсон баталгаатай найдвартай банкаар үйлчлүүлэх эрхтэй ба энэ мэт санхүүгийн чадамжаа нуун дарагдуулсан банкнаас болж маш том хохирол амсах аюултай!!!" гэжээ.

 

Хэрвээ энэ үнэн бол Капитал банкинд итгэсэн олон үйлчүүлэгчид хадгаламжаа найдвартай эсэхийг шалгахад буруудахгүй биз ээ.


FACT.MN

30727362_440614389714554_1695536885227977641_n