УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
- Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай;
- Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- "Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи асуудал танилцуулах тухай /Засгийн газар 2018.03.02-ны өдөр ирүүлсэн/;
- Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах /Цөмийн энергийн комиссын ажлын албанд/.