|

С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрын биеийн байдал муудснаас болж цагдан хорих ангиас Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэсэн байгаа билээ.


Тэд эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Ч.Сайханбилэг өчигдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон талаар тус эмнэлгийн ерөнхий эмч мэдээлжээ.

Харин өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болох юм байна. Дөнгөж сая Нийслэлийн прокурорын газраас хүсэлт шүүхэд ирсэн талаар эх сурвалж хэллээ. Одоогоор хурал нь болох цагий товлоогүй байна. Удахгүй тов нь гарчих байх гэлээ.

Тэд бараг хоёр сар цагдан хоригдсон бөгөөд өнөөдрийн хурал гуравдахь шүүх хурал нь юм. Тиймээс тэдний биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргачихаж магадгүй гэнэ.