|

Оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ

Оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ

 

Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс оюутнуудад олгож эхэлсэн оюутны хөгжлийн зээлд энэ жил 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь ойролцоогоор 35 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой гэсэн үг юм байна.

Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгож байгаа юм. 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙГ ХЭН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Тавигдах шаардлага:

  • Элсэгч нь ЭЕШ-ын оноо 600 ба түүнээс дээш байх
  • Оюутан голч нь 2.8 ба түүнээс сайн байх
  • Магистрант, докторант ын голч  3.2 ба түүнээс их байх
  • Улиралд 10 ба түүнээс дээш багц цаг судлах
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн  суралцагч байх
  • Өдрийн ангийн суралцагч  байх

Бүрдүүлэх материал

  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт
  • Сургуулийн тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэх
  • Тухайн сургуулийн улиралд сонгох хичээлийн баталгаажсан жагсаалт

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр  материал бүрдүүлэх боломжтой. 

Зээлийг эргэн төлөх хугацаа 6-10 жилд бөгөөд сургуулиа төгсөөд ажилд орсны дараа цалингаасаа графикийн дагуу төлөх  юм.

Т.Гэрэл