|

Өнөөдрийн зурхай /2015.10.10/

Өнөөдрийн зурхай /2015.10.10/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 28. Санчир гараг. Бага морь одтой, 9 улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага СансарӨдрийн наран 7 цаг 25 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Бясалгах өдөр. Өглөөнөөс эхлэн таны бие эвгүйрхэж эхлэх боловч үд гэхэд илаарших болно. Ямар ч шалтгаан шалтаггүй бага зэргийн уйтгар гунигт автахыг мэдэрнэ. Гэвч энэ нь нэг их удахгүй ба танд зөвхөн дээрх байдал үргэлжилж байгаа мэт сэтгэгдэл үлдэж магадгүй. Унтахын өмнө цэвэр агаарт бага зэргийн зугаалга хийж бодол санаагаа цэгцэл. Хуримтлагдсан муу энерги, элдвийн бодлуудаас өөрийгөө ангид байлгахыг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр санхүүгийн байдал сайжрана. Энэ нь тоглоомонд хожих, шинэ албан тушаал, ажлаа амжилттай төгсгөсөнтэй холбоотой. Албан тушаал ахих, ахуйн асуудлаа шийдэх, удирдлага, захиргааны байгууллагад хандахад таатай өдөр. Уран бүтээлч энэ ордныхон өөрийн авьяасаа нээх ба бодсоноо хангалттай хэрэгжүүлж чадна. Худалдааны үйл ажилд сайн байна. Эрсдэлтэй алхам, зоримог байдал ямар ч ажилд сайн үр дүн үзүүлнэ. Зүүд нь зөнтэй байж болно. Цэцэг, баглаа цэцэг зүүдэлвэл амжилт, хожил ирнэ.


Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжлох өдөр. Ойрын хүнтэйгээ санал зөрөлдөөнтэй байх, хамтрагчийн хэт их анхаарал, зөрүүд байдал зэрэг нь сэтгэл санааны тэнцвэр, гэр бүлийн тогтвортой байдлыг өөрчилж мэдэх юм. Таагүй байдлын шалтгаан нь муу санаатнууд, гадны нөлөөлөл байхыг үгүйсгэхгүй. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг, гэр орны ажил танаас их хүч, цагийг авна. Орой нь биеийн байдал муудаж магад.


 Мэлхий  (6/22-7/22)   

Идэвхитэй амрах, наадам цэнгэл хийх, хүүхэд олоход сайн өдөр. Хуучин өр нэхэгдэж болзошгүй. Амьдралын эрч хүчний түвшин нэмэгдэнэ. Хамтарсан ямар ч ажил амжилттай байх болно. Дур булаам байдал, үр дүнтэй харилцаа, эргэцүүлсэн ухаарлын үр дүнд ирээдүйн санхүүгийн амжилтын эх суурийг тавьж чадна.


Арслан (7/23-8/22)   

Энэ өдөр өөрийн үйл хөдлөлдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Өөрийгөө хянах тэнцвэртэй байх нь зүйтэй. Дуу шуутай дайллага ба өндрөөс зайлсхий. Ноцтой гэмтэж эсвэл өвдөж магад. Өөрийн мөнгөний байдалд анхаар. Аривч хямгач байхыг одод зөвлөж байна. Учир нь урьд өмнө тааварлаагүй зардал гарч ирнэ. Дуу чимээ, чанга хөгжим, зүүдэндээ эсвэл сэрүүндээ хашгирвал сэтгэлээр унахын тэмдэг


Охин (8/23-9/22)    

Энэ өдөр нээлт хийх мэдээлэл боловсруулах, шинэ зүйл эзэмшихэд таатай. Гэхдээ агшин зуурын үр дүн хүлээх хэрэггүй. Таны санхүүгийн байдал хангалттай найдвартай биш байна. Таны шинэ ажлын эхлэл бүтэн жилийн турш хуримтлуулсан оюун санааны ба материаллаг хуримтлалаас хамаарна. Юу ч болж байсан сэтгэл санааны өөдрөг байдлаа хадгал.


Жинлүүр (9/23-10/22)   

Азтай өдөр. Эсрэг хүйстэй удирдлагын харьцаа нөхөрсөг үр ашигтай байж сэтгэл хангалуун байдлыг авчирна. Ганц бие энэ ордныхон олон хүмүүстэй харьцах нь. Сонирхолтой шинэ танилын харьцаа удаан үргэлжлэхгүй гэдгийг анхаараарай. Нөхцөл байдлыг дүгнэж нөхцөл байдлаас хамааралтай шиидвэр гаргадаг зан тань амжилт руу түлхэнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Амрах, энергийн шинэ булаг олох, бодол санаагаа цэгцлэх өдөр. Магадгүй танд хойшлуулсан ажлаа дуусгах эсвэл толгойг тань гашилгаж байгаа бүх асуудлуудыг шийдвэрлэнэ. Таагүй зүйл тохиолдвол түүнийг бүү тараагаарай. Бие тань эвгүйтвэл эмчид ханд, өвчин зан аашинд тань нөлөөлөх болно Хосуудын хувьд хүндхэн харилцаатай байна. Магадгүй харилцаанд тань нэгэн дэлбэрэлт болж болох юм.


Нум (11/22-12/21)   

Аялал зугаалга, биеийн хүчний ажил, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, усан санд ороход таатай өдөр. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Хүнд хоолноос татгалзаж, архи дарс хэт их хэмжээгээр хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст таатай мэдээ дуулна, эсвэл ашигтай санал авна. Хэрэв та эргэлзэж байвал яаран зөвшөөрөх гэсний хэрэггуй сайн бодохыг зөвлөж байн


Матар (12/22-1/19)   

Хэрвээ бага зэргийн сэтгэл гутарсан байдал болон уур ундууцлыг эс тооцвол энэ өдөр нь эрүүл мэндийн хувьд бүрэн эрүүл байх өдөр гэж үзэж болно. Өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулах, дархлааг дэмжихийг хичээгээрэй. Энэ өдөр өөрчлөлт, шинэчлэлт, холбоо харилцаа, шинэ учрал, уулзалт, хамааралтай байдлыг үүсгэх зэрэг үйл явдлууд тохиох бололтой. Өөрийн зөн билэг, мэдрэмжээ сонсон түүнийгээ дагаж, аливаа таагүй харилцаанд оролцохоос аль болох зайлсхийх хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Ачаалалтай өдөр. Таны хүслийг чинь биелүүлэхэд харамсалтай жижиг зүйлүүд ба үл ойлголцол саад болно. Энэ нь сэтгэл санааны байдлыг муутгах шалтгаан болж болно. Таны мэдрэмж хурц ба ойрын хэлбэлзэлд өртөмтгий байна. Таатай байдлаас зөрүүд ба уур уцаартай байдал руу шилжинэ. Өнөөдөр харилцаагаа тодруулж магад. Үүнд ядаргаа ба хэт ачаалал авах нь нөлөөлнө. Төрөл садантайгаа ба ойрын найз нартайгаа харьцахдаа туйлын болгоомжтой бай. Тэд нарын өөрийгөө хайрлах сэтгэлийг бүү хөнд. Хардлага ба атаархлыг бүү төрүүл.


Загас (2/19-3/20)

Таагүй өдөр. Хэтэрхий ихээр чармайн зүтгэх болон үйл явдлын явцыг хурдлуулах гэж хичээхийн шаардлагагүй. Өөрөө өөрийгөө ойлгож мэдэх, өөрийн хүч чадлыг бүрэн дүүрэн үнэлж дүгнэхэд цаг хугацаа шаардагдах болно. Магадгүй, өнөөдөр та холын хамаатан садан, төрөл төрөгсөд, аль эсвэл найз нөхдөөс таагүй мэдээ хүлээн авах бололтой