2 дугаар сарын 29-ний өдөр аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж зургаан асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн тухай Шилэн сургууль программ хангамжийн хэрэгжилтийн явцын талаар,
Тусгаарлах зурвасын ногоон байгууламжийг хашиж, хамгаалах тухай, Малын гоц халдварт хонины цэцэг өвчний тархалт, халдварлалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус өвчний талаархмэдээллийгтанилцуулж, цаашид авах арга хэмжээ, вакцин тарилга хийхэд шаардагдах санхүүжилт шийдвэрлүүлэх, Иргэний танхимын хэлэлцүүлэг, Сургууль орчмын аюулгүй байдлын бүс зэрэг асуудлууд багтаж байлаа. Тус зөвлөгөөнөөр энэ сарын 4-ний өдөр Хонгор суманд "Иргэний танхим сонсож байна” хэлэлцүүлгийг хэлтэс, агентлагуудтай хамтран зохион байгуулахаар болсон байна.